COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Азийн Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембори манай улсад зохион байгуулагдана

2017 оны 7 сарын 21

Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа: "Монголын Скаутын Холбоо нь үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Энэ жил хамгийн анхны том арга хэмжээ болох Азийн Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембориг зохион байгуулах гэж байна.  Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхэд залуучуудын майхантай, өөрсдөө хоол хийж иддэг чуулга уулзалт юм. Жембори нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй ойр байлгаж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм" гэв.

Арга хэмжээнд

Ази-Номхон далайн бүсийн орнууд,

Европ, Америк тивийн нийт 40 орны 1,500 скаут,

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаут,

Сайн дурын 1,500 гаруй удирдагч,

Нийт 7,000 хүүхэд залуучууд оролцох аж.

Скаут хүүхдүүдийг хөгжүүлэх 6 томоохон цогцолбор ажиллана. 

“Нүүдэлчдийн соёл цогцолбор” - /Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд/ - Зөвхөн гадаад оролцогчдод

“Адал явдалт цогцолбор” - /Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/

“Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” - /Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд/

“Браунси арал цогцолбор” - /Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд

“Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” - /Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд/

“Чөлөөт цагийн цогцолбор” - /Төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд /

Хүүхэд бүхэн эдгээр төвөөр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм байна.

Арга хэмжээг сонирхсон хүмүүс "DAY VISITOR" хөтөлбөрт хамрагдаж болно.

Монголын Скаутын Холбоо тус Жемборийг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулж нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа аж.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд долоо хоногийн турш байрлаж 10 хүүхэд нэг салаа болж, өөрсдөө хоол хүнсээ төвлөрсөн цэгээс худалдан авалт хийж, хамтран хоолоо хийж, хамтран амьдарч, тоглох наадах орчноо өөрсдийн гараар бий болгох гээд сонирхолтой, хөгжилтэй байдлаар 7 хоногийг өнгөрүүлэх юм.

Мөн энэхүү сонирхолтой арга хэмжээг очиж сонирхохыг хүссэн хүн бүхэн “Day Visitor” хөтөлбөрт хамрагдаж, 10,000 төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборийн бүсэд зочилж өдөр тутмын адал явдалт амьдралтай танилцах боломжтой гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Арга хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар хамтран зохион байгуулж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн Газрын Ажлын хэсэг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Ажлын хэсэг байгуулагдан дэмжиж ажиллаж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45207
0 эможи
keyboard_arrow_up