COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

"Хааны эрэлд-2017" Энхийг дэмжих ажиллагааны сургалтад 27 орны 1,400 гаруй цэргийн алба хаагчид оролцоно

2017 оны 7 сарын 22

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны Олон улсын сургууль манай улсад 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн сургууль энэ сарын 23-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол талын сургуулийн удирдагч, дэд хурандаа Д.Жавхланбаяр: "Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос хойш 15 дахь жилдээ "Хааны эрэлд" сургалт дадлагыг зохион байгуулж байна. Анх эхлэхдээ Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж байсан. Харин 2006 оноос олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага болгон өргөжүүлэн зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд дэлхийн 5 тивийн, 51 улсын 11,000 гаруй цэргийн алба хаагч оролцсон. 

Энэ удаагийн сургуульд 27 орны 1,400 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Энэ жилийн хээрийн сургалт, дадлагад АНУ, Балба, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс оролцож байна.  Сургалт дадлагын үндсэн зорилго нь оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн багуудын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаагчдыг хооронд нь туршлага солилцуулахад оршиж байна" гэв.

“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус зохион байгуулж явуулахаар төлөвлөжээ.
  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45223
0 эможи
keyboard_arrow_up