COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Дэлхийн цом 2017” тэмцээний хамгийн ахмад оролцогч 77 настай

2017 оны 7 сарын 22

Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн өчигдөр эхэллээ. МУБИС-ийн байранд болж буй тус тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө.


Монголын даамын холбоо 2013 онд 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан. Энэхүү тэмцээн Монгол улсад төдийгүй Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог болсон юм. Тэгвэл тус холбоо энэ жил Дэлхийн даамын холбоо, Азийн даамын холбоотой хамтран “Mongolian Open 2017” тэмцээнийг зохион байгуулахаар өнөөдөр эхлүүллээ. Тус тэмцээн энэ жил Дэлхийн цомын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа аж.

“Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж байна. Тэдний дунд 15 олон улсын их мастер цолтой даамчид багтжээ. Эдгээр их мастерууд дунд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын медальтнууд болох ОХУ-ын А.Шайбаков, М.Амриллаев, Украины Юрий Аникеев, Английн Марина Косинска нарын шилдэг даамчид оролцож байна.

Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аваргууд Г.Ганжаргал, О.Түвшинболд, М.Нямжаргал, Р.Манлай нарын их мастерууд багтсан 40 гаруй тамирчин дэлхийн шилдгүүдтэй ур ухаанаа сорьж байна.

“Дэлхийн цом 2017” тэмцээний хамгийн ахмад оролцогч 77 настай, спортын мастер Д.Дорж байгаа бол 11 настай Э.Хүслэн, Б.Баярманлай, Ч.Марал-Эрдэнэ, Б.Сүхбат нарын өсвөрийн тамирчид багтжээ.

Монгол улсад анх удаа болж 100 буудалт даамын “Дэлхийн цом 2017” тэмцээнийг Засгийн газраас дэмжин зохион байгуулж байгаа аж. “Дэлхийн цом 2017” тэмцээн есөн өрөг үргэлжлэх бөгөөд энэ сарын 27-ны өдөр медальтнууд тодорно.

Тэмцээний үеэр Монголын даамын холбооноос “Холбооны цом” тэмцээн, дэлхийн шилдгүүдтэй зэрэг тоглолт, уулзалт ярилцлага хийх ба тэмцээний явцыг шууд дамжуулахаар төлөвлөжээ.

ТЭМЦЭЭНИЙ ВЭБСАЙТ: www.mondaam.mn/2017/worldcup

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45225
0 эможи
keyboard_arrow_up