COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: "Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн боллоо

2017 оны 7 сарын 22

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар, Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 

Тус хурлын хүрээнд Шунхан бар, Бэхэн бар, Алтан бичмэл, долоон эрдэнийн бичмэл, тод бичгийн бар зэрэг монголчуудын Ганжуур судартай холбоотой ном бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр /2017.07.21/ 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэлээ.

Тэртээ XVII зууны алдарт орчуулагч Алтангэрэлийн орчуулсан Ганжуурын хоёр орчуулгын гар бичмэлийг энэхүү үзэсгэлэнгээс сонирхож болох юм. Мөн Ганжуур судраас иш авсан Ганжуурба лам нарын гэрэл зураг, Ганжуур судар дотор гарсан алдаа мадагийг бас ариутгасан ном бүтээлүүд гэх мэт ховор сонин ном судрууд Варшавын их сургуулийн багш Р.Бямбаагийн хувийн цуглуулга ажээ.

“Бурханы зарлигын орчуулга их эрдэнэ хэмээн алдаршсаны иш авсны товъёог шашны рашааны үргэлжлэл хувь төгөлдөртний горлилыг хангагч” хэмээн үзэсгэлэнд сонирхуулсан ном судрууд дунд Бизъяагийн бага лам гэлон Янпэл гэж хүний Ганжуурын иш авсан ишлэл байх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. 

Энэхүү хосгүй үнэт өв нь 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болох тухай түүхчид онцолдог ажээ. Уг бурхан шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бичиж урласан байдаг.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45226
0 эможи
keyboard_arrow_up