COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ: Иргэдийн хандив ХАГАС ТЭРБУМ төгрөг хүрчээ

2017 оны 7 сарын 22

Монголчууд нэгдэж чаддагаа түймрийн үеэр харуулав. Иргэд түймрийн эсрэг хандивын аян өрнүүлээд буй. Онцгой байдлын ерөнхий газар ой, хээрийн түймэр унтраахад аж ахуйн нэгж, иргэдээс 500 гаруй сая төгрөгийн хандив дансаар дамжуулан хүлээн авчээ.

Үүнээс гадна хоол хүнс, эм, хувцас хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг иргэд аж ахуй нэгжүүд үзүүлсээр байгаа юм байна. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асаж байсан бол одоогоор эдгээрээс нэг түймрийг бүрэн унтрааж, 12 түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг бүрэн унтраахад тун ойрхон ажиллаж байна гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ. 2017 он гарсаар ой, хээрийн 145 түймэр гарсны 68 нь долоодугаар сард хaмаарч байна.

Хуурайшилт, хэт халалт ой хээрийн түймэр гарах үндсэн шалтгаан болж байгаагаас гадна хүний зүй бус, санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалсан тохиолдол ихээр гарах болжээ. Иймд тодорхой бүсүүдэд иргэдийг ногоон бүсэд амралт, зугаалга хийхийг түр хугацаанд хориглоод байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс зорьж очих аялагчдын тоо нэмэгдсэн Хөвсгөл аймагт Онцгой байдлын гал унтраах ангийг тусгайлан томилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45227
0 эможи
keyboard_arrow_up