COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хуралдаан болно

2017 оны 7 сарын 24

Яг одоо 11:00 цагт Төрийн ордны В танхимд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хэсгийн хуралдаан болох гэж байна. Энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээжээ.

Уг албан тоотоор: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг сум, дүүрэг, хорооны Иргэний танхим, тусгай бэлтгэсэн өрөөнд байнга хүлээн авах, цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахад анхаарах;

Хэлэлцүүлгийг аймаг суманд зохион байгуулах ажлыг аймаг, сум, дүүргийн шат шатны ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга нар хариуцан зохион байгуулах;

Бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар Улсын Их Хурлын байнгын хороодоос орон нутагт ажиллах албан хаагч нарыг унаагаар хангах, сургалт хэлэлцүүлэг хийх танхим, байр, тоног төхөөрөмжийг бэлтгэх, хэлэлцүүлгийг дэгийн дагуу зохион байгуулах;

Аймгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгийн дүнг нэгтгэж УИХ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэгт 2017 оны 9 дүгээр сард багтаан ирүүлэх зэрэг үүрэг даалгавар өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45248
0 эможи
keyboard_arrow_up