COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энхтайваны өргөн чөлөөний замын нэгдүгээр эгнээг хаагаад байна

2017 оны 7 сарын 24

Нийслэлийн зарим хэсгийн авто замыг шинэчлэн сайжруулах, засах ажил эхэлж байгаатай холбоотойгоор зарим хэсгийн авто замуудыг түр хаахаар болсон байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг, 100 айл, Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн "Оргил" худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өчигдөр 23:00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ.

Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн "Оргил" худалдааны төвийн зүүн талын авто замын нэгдүгээр эгнээг түр хаах юм. Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын 6-ны хооронд хийх бөгөөд дээрх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаана гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45249
0 эможи
keyboard_arrow_up