COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Өрийг өөрсдөөр нь төлүүлье” аяныг эхлүүлжээ

2017 оны 7 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулгад “Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /2017.07.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тус хөдөлгөөний зохицуулагч П.Даваасүрэн: “Монголын ард түмэн Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонговол өргүй болгох юм байна гэсэн өөдрөг итгэлээр саналаа өгсөн. Ардчилсан нам ч өргүй болно, Монгол ялна гэсэн уриа лоозон дэвшүүлсэн. Гэвч УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт өр тэглэнэ гэсэн нэг ч заалт байхгүй гэж мэдэгдэж, мөн Ардчилсан намын гишүүн, дэмжигч, эмэгтэйчүүдийн холбоо “Өрийг өөрсдөөр нь төлүүлье” гэх аяныг эхлүүлээд байна. Энэ бол амласнаасаа буцах, бултуулах, бусдад нялзайх явуургүй алхам юм.  Иймд бид ард түмний өрийг нэг удаа тэглэнэ гэсэн амлалтандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эзэн болохыг хатуу шаардаж байна.

Тийм ч учраас ард түмний өрийг хэзээ, хэрхэн барагдуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх наймдугаар сарын 1-ээс өмнө хариу ирүүлэхийг энэхүү шаардлагадаа бид онцолсон. Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлэх болно. 

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад даалгавар өгөхдөө цалингийн, малчны, тэтгэврийн, сургалтын зээлийг чөлөөлөх ёстой. Одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг “Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгаар төлөх бүрэн боломжтой гэж өөрсдөө гаргалгаа гаргасан байсан. Нийт 5.8 их наяд төгрөгийн зээлийг чөлөөлөх боломж байна гэсэн. Ийм учраас бид энэ амлалтаа биелүүлэх ёстой” гэсэн шаардлагыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд мөн тавьж байна гэлээ. 

Одоогоор тус хөдөлгөөнд 30 гаруй иргэн нэгдээд байгаа бөгөөд цаашид ч амлалтыг ажил хэрэг болгох чиглэлд тууштай тэмцэх тул иргэдийг олноор оролцохыг уриаллаа. 

Мөн тус хөдөлгөөний зүгээс “Ахмадууд, оюутан залуус, малчид бүгд зээлтэй. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Монголын ард түмэн өрнөөс гаргана гэсэн амлалтдаа хүрнэ гэж итгэж найдаж, сонгосон. Наадмын нээлтийн үйл ажиллагаан дээр Ерөнхийлөгч амлалтаа баталгаажуулж хэлсэн. Амлалтдаа хүрч чадахгүй бол өөрийн саналаар огцрох болно гэж мөн материалаа өгч байсан. Жирийн иргэдийн хувьд ирээдүйнхээ төлөө, өргүй Монгол хөдөлгөөнд нэгдсэн. Заасан хугацаанд багтаан шаардлагын хариуг өгөх байх аа аа гэж итгэж найдаж байна” гэлээ.

Мөн тэд аль нэг нам эвслийн гар хөл болж, хөдөлгөөн байгуулаагүй, амлалтыг нь хэрэгжүүлэх зорилго агуулж байгаа. Өдөр болгон өрийн хүү нэмэгдэж байгаа учраас хугацаагаа тодорхой болгоод ирэх наймдугаар сарын 1-ний дотор багтаан ард түмэндээ мэдээлэхийг хүсэж байна гэлээ.

Харин “Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт хандан дараах шаардлага хүргүүлж буй аж. 

Шаардлагад “2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуульд АН-аас нэр дэвшиж улмаар ялалт байгуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ нар 2017 оны 07-р сарын 03-ний өдөр ард түмнийг нэг удаа өргүй болгоно гэж зарласныг Монголчууд мартаагүй ээ. 

Монголын ард түмэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг сонгохдоо “нийтээрээ өргүй болох юм байна гэсэн өөдрөг итгэл, өндөр хүлээлттэйгээр саналаа өгсөн”. АН ч “Өргүй Монгол Ялна” гэсэн уриа лоозонгоор Монголын ард түмний их итгэлийг хүлээж ялалт байгуулсан билээ.

Гэтэл АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт өр тэглэнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй” гэж мэдэгдэж, АН-ын гишүүн, дэмжигч, эмэгтэйчүүдийн холбоо “Өрийг өөрсдөөр нь төлүүлье” гэх аяныг эхлүүлээд байна. Энэ мэтээр амласнаасаа буцах, асуудлыг бултуулах, бусдад нялзайх явуургүй алхмыг Ардчилсан намынхан зохион байгуулалттай хийх боллоо. 

Иймд дээрх явуургүй ажлаа таслан зогсоож, ард түмний өрийг нэг удаа тэглэнэ гэсэн амлалтандаа эзэн болохыг бид хатуу шаардаж байна. 

Ардчилсан намаас гаргасан ард түмний өрийг тэглэх тухай мэдэгдэлд “аливаа сонгууль бол улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх ёстой” гэж тодорхой бичсэн байдаг. Одоо энэ амлалт, бодлогын шийдлийг ард түмэндээ ажил хэрэг болгох цаг нь болсон.

Ардчилсан нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та амлалтандаа эзэн болж оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй 943 мянган иргэний 5.8 их наяд төгрөгийн өрийг хэзээ хэрхэн яаж барагдуулах талаар 2017 оны 08-р сарын 05-ны өдрөөс өмнө ард түмэнд тодорхой хариу өгч амлалтаа биелүүлнэ үү.

Өдөр хоног өнгөрөх тусам өрийн хүү нэмэгдсээр байгааг танд итгэж саналаа өгсөн Монголын нийт ард түмний өмнөөс сануулъя. 

Тогтсон хугацаанд хариу өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол бид хууран мэхэлсэн нам, худал амласан тантай хатуу хариуцлага тооцохоор тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг анхааруулья” гэжээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45268
0 эможи
keyboard_arrow_up