COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УБЦТС: Төрийн одон, медалиар шагнуулсан ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 7 сарын 25

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан тэргүүтэй компанийн удирдлагууд цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд тасралтгүй түгээн борлуулах үйлсэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсан Чингэлтэй ХҮТ-ийн ахмад ажилтан С.Ганболд, Трансформаторын албаны инженер Д.Төмөрбаатар, Өндөр хүчдэл түгээх төвийн монтёр М.Болдбаяр, Зуслан ХҮТ-ийн хэсгийн ахлагч О.Цэнд-Аюуш, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Чингэлтэй ХҮТ-ийн нярав Ц.Энхбаяр, Зуслан ХҮТ-ийн мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг, Баруун түгээх төвийн инженер А.Зоригт нарыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр салбарын сайдын тушаалаар Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Хангамж үйлчилгээний албаны инженер Б.Содномдарам, цахилгаанчин Л.Отгонбат, Эрчим хүчний яамны жуух бичгээр үйлчлэгч С.Пагмадулам нарыг тус тус шагнасныг гардуулж, халуун баяр хүргэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45292
0 эможи
keyboard_arrow_up