COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэн амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирлээ

2017 оны 7 сарын 25

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ түүхэн амжилт үзүүлээд байгаа Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2017.07.24/ эх орондоо ирлээ. Тэрээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тэрбээр 19.30 цагт буусан юм. Түүнийг аав, ээж, найз нөхөд, үнэнч фенүүд нь угтан авлаа. 

Хакухо М.Даваажаргал ирсэн даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал: "Дээд зиндаанд Японы домогт аварга Чиёонофүжи, Монголчуудын хайртай озэки Кайо нарын дээд амжилтыг шинэчлэн ноён оргилд нь гарсны дараа эх орондоо ирсэндээ их баяртай байна. 14 дэх өдөр дэвжээн дээр гарахад асар хүнд байлаа. Нэг том давааны ард гарсан гэдэг утгаараа ханасан байсан. Гэхдээ 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан. 

Ойрын зорилго бол ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан их аварга Китанонимийн тогтоосон 63 башёг ахиулах, мөн дээд зиндаанд 1,000-с дээш даваа авах гэх мэт тодорхой хэмжээний шат ахиулсан зорилгууд бий. Дээд зиндаанд 1,000 давсан бөх байдаггүй. Үүнээс гадна энэ долдугаар сарын башёд арав дахь жилдээ барилдлаа. Доод зиндаанд шавь маань барилдаж, түрүүлсэн сайхан үйл явдал болсон" хэмээн ярьж байлаа. 

Хакүхо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1,050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болоод байгаа билээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

гэрэл зургийг mpa.mn-ээс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45296
0 эможи
keyboard_arrow_up