COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинээр 6373 хэрэглэгчийг эрчим хүчинд холбожээ

2017 оны 8 сарын 18

Эрчим хүчний яамнаас 20 мянган айл өрхийг 4,0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийсэн байна.

Тодруулбал агаарын чанарын нэгдүгээр бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрх хамрагджээ.

Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд одоо ажиллаж буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор зураг төслийг хийсэн байна.

Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг шинээр барьж суурилуулах ажлыг 11,74 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Уг төслөөр нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбосон байна.

Түүнчлэн станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх бэлтгэл ажил хэвийн байгааг албаныхан хэллээ. Тухайлбал, Шивээ Овоогийн уурхай 550 мян.тонн, Багануур 594 мян.тонн, Шарын гол 80 мян.тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байгаа аж. Цаашид станцуудын үйл ажиллагааг хэвийн хангах үүднээс засвар үйлчилгээ, нүүрс нөөцлөлтийн асуудалд онцгойлон анхаарахыг салбарын сайд сануулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46126
0 эможи
keyboard_arrow_up