COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шүүгчийн суурь шалгалтын бүртгэл хойшилжээ

2017 оны 8 сарын 19

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан.

Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр гаргажээ.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.

Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс аравдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөр болсон. Энэ тухай мэдээллийг http://www.judcouncil.mn/main/6121--.html холбоосоор унших боломжтой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46137
0 эможи
keyboard_arrow_up