Цагаан зээр агнавал 1.1 сая төгрөгийн торгуультай
Монгол Улсын “Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хууль эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж, ан амьтдаа хайрлан хамгаалахыг уриалж байна. Зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ан, амьтан агнах, барих, ашиглах тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг холбогдох тодорхойлолтгүйгээр худалдах, худалдан авахыг хориглоно.
АНХААРУУЛГА:
Иргэн та “Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журам, тушаал, шийдвэр, захирамжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн агуулагыг харгалзан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарна уу.
ЖИШЭЭ НЬ:
Хүрэн баавгай 13-15 сая, Саарал чоно 1,020,000-1,200,000 төг, Бор гөрөөс 660,000-800,000 төг, Зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг, цагаан зээр 1-1.1сая, шар үнэг 220,000-260,000 төг, Тарвага 340,000-420,000 төгрөгийн нөхөн төлбөр төлнө.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна. Хууль бус үйлдэлтэй хамтдаа тэмцэцгээе.
УРАМШУУЛАЛ:
Монгол Улсын “Амьтны тухай” хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн засаг дарга олгоно.
Эх сурвалж: erennews.mn
|