Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын баримт өгөөгүй 300 гаруй иргэн, ААН-д 60 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

Өнгөрсөн оноос эхлэн Татварын ерөнхий газар болон Сангийн яамнаас хамтарч томоохон зах худалдааны төвүүдийг НӨАТ-ын машинтай болгоно гэж ярьсан ч өнөөдрийн байдлаар зарим зах худалдааны төвүүд НӨАТ-ын машин байхгүй, баримт өгөхгүй гэсэн шалтгаанаар хойрго хандсаар байгаа юм.
Уг нь иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг томоохон зах худалдааны төвүүдэд баримт олгох кассын машин байрлуулах ажлыг нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр үйлчилгээний газартай хамтран хэлэлцэж байгаа юм байна. Ингэхдээ аж ахуй нэгжүүдэд кассын машиныг хөнгөлөлттэй олгохоор ажиллаж байгаа гэх.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян “НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хууль бол маш их хэрэгтэй хууль юм. Энэ хуулиар дамжуулаад иргэдэдээ хоёр хувийн урамшуулал олгож байгаа. Мөн сугалаанд оролцуулж байна. Манай дүүргийн хувьд барилгын материалын төв болох Зуун айл дахь худалдааны захууд, “Саруул”, “Меркүри” зэрэг захууд баримтын машинтай болж баримт хэвлэж өгдөг болсон. Бид нар эдгээр захуудад анхаарал хандуулж хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа. Үйлчилгээ авч байгаа иргэдэдээ И баримтыг заавал хэвлэж өгөх нөхцлийг нь бүрдүүлсэн байгаа. Тийм учраас иргэд маань дээрх захуудаас баримтаа заавал нэхэж шаардаж авах ёстой юм шүү. Харин хуулийг хэрэгжүүлэхгүй бол тодорхой торгууль ногдуулах хуулийн заалттай. Бид нар эхний удаад ААН-үүдэд сануулна, хоёр дахь удаагаа шаардлага өгнө. Хэрвээ бидний шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа бол 1 сая 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 150 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай. Удаа дараа хууль зөрчөөд байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч байгаа.

Эхний нэг жилийн хугацаанд хуулиа сурталчилж таниулах арга хэмжээг хийсэн. Харин өнгөрсөн жилээс эхэлж хариуцлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнд 60 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. Арга хэмжээ авахдаа чухал биш нөгөө талдаа хуулиа хэрэгжүүлж ажиллах, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг л хамгаалах нь чухал юмаа. Баримт өгөхгүйгээс болж иргэд сугалаанд оролцох боломжгүй, хоёр хувийнхаа буцаалтыг авч чадахгүй хохирох тохиолдол бий” гэлээ.

Энэ дашрамд, НӨАТ-ын баримтын талаар мэдээлэл өгөхөд он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,956,001 нь баталгаажжээ.

 

Эх сурвалж: OLLOO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
58123
4 эможи

Толгойтын Алтанзул дэлгүүр мөн энэ хавийн дэлгүүрүүд өгхгүй бна нэхэхээр цаас дууссан дараа авчих гм
2018-06-07 18:28
Шөнийн дэлгүүрийн хажууд оргил мини маркет ер өгдгүй шүү
зочин
2018-06-06 17:30
НӨАТ өгдөггүй газрууд олон бнаа. Хаана гээвэл Жуковын музейн хойгуур байрлах жижиг үйлчилгээний газрууд болох гуанз, цайны газар, Жуковын захын дотор байрлах олон хэсгүүд, түүний гадна орших хоолны болон жижиг худалдааны төвүүд, эмийн сангууд гээд татвараас бултагсад бнаа бна. Мөн томоохон дэлгүүрийн доторхи жижиг худалдаа эрхлэгчид гээд нэг л цэгцэрч өгөхгүй байх шиг бна. Бүхий л үйлчилгээний газарт тууштай хэрэгжүүлэх нь зүйд нийцэх байх.
Зочин
2018-06-06 16:15
энэ Витьнам засварын газрууд НӨТ-ийн баримт өгөхгүй байна. Эд нартай хариуцлага тооцож нөхөн төлбөр авах хэрэгтэй байна. Мөн камержуулж авто машин эд хөрөнгөнд үнэлгээ хийдэг итгэмжлэгдсэн кампаниудаар засварын үнэлгээг хийлгэх талаар арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна. Татврын байцаагчид аа ажлаа хийл дээ. Битгий дундаа ороод байлдаа, Энэ Витнам засварын газрынхан НӨТ -ийн баримт өгөхгүй байна. Наадуул чинь татвараас зайлс хийгээд байна шүү дээ. Жирийн иргэн би ойлгоод байхад та нар ойлгохгүй байна гэж үгүй шүү. Та нар хууль зөрчөөд байна аа. Арга хэмжээ авч татвараа бүрэн аваачээ
Зочин
2018-06-06 10:34
Меркури зах, Сансарын үылчилгээний төвийн хажууд байрлах махны дэлгүүр баримт ер өгдөггүй, өгөх сонирхол ч байдаггүй
aagii
2018-06-06 10:24
ene shal hydlaa.
рх
2018-06-06 10:16
увсын бүх дэлгүүр өгөхгүй байгаа нэххээр урдаас уурлана урдаас татварынханд хэлхээр үл тллнл иймл байнда хө
keyboard_arrow_up