Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д ажлын цагийг 52 хүртэл бууруулах хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхэллээ

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

2018 оны 7-р сарын 1-нээс эхлэн БНСУ-ын хөдөлмөрийн хуульд орсон өөрчлөлтийг танилцуулж байна.

Долоо хоногийн 68 байсан ажлын цагийг 52 хүртэл бууруулах хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхлээд томоохон компаниуд, дараа нь жижиг бизнес эрхлэгчдэд хэрэгжихээр болсон.

Энэхүү ажлын долоо хоногийн шинэ цаг 40 энгийн болон нэмэлт 12 цагтай байхаар тогтсон ба 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.

Ажлын цагийг бууруулах нь ерөнхийлөгч Мүн Жэ Ин кампанит ажлын амлалт байсан ба иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс мөн ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцжээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхэд шинээр төрөх тохиолдол огцом буураад байгаа нь ажлын хэт дарамтаас болсон гэж үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59191
5 эможи

keyboard_arrow_up