Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Баярын өдрүүдэд 13 хүн архинд хордож, амиа алдлаа

2018 оны 12 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

"Шинэ жилийн өдрүүдэд хэд хэдэн ноцтой хэрэг бүртгэгдсэн. 12 сарын 19-ний өдөр "Фарм трейд" компанийн ажилтанд хутга тулган, эрүүл мэндэд хохирол учруулж, 20 гаруй сая төгрөгийг дээрэмдсэн. Энэ дуудлагын дагуу цагдаагийнхан шуурхай ажиллаж, хоёр залууг илрүүлэн хэргийг шалгаж байна. 

Шинэ жилийн баяраар шунахайн сэдлээр ноцтой дээрмийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн архидан согтуурснаас караоке бааранд дуулуулсангүй гэсэн шалтгаанаар муудалцаж, үл таних хүний амь насанд халдсан байна. 

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна. ЦЕГ-аас шинэ жилийн өдрүүдэд 24 цаг тасралтгүй эргүүл хийж байна. Шинэ жилийн өдрүүдэд 13 хүн архинд хордож амиа алдаж, 4000 гаруй хүн эрүүлжүүлэгджээ.

Баяраар согтууруулах ундааг зохистой хэрэглэж, эд зүйлээ алдаж, осгож гэмтэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Шинэ жилийн энэ өдрүүдэд хоёр хүн хэт согтсоноос гадаа унаж, осгож эрүүл мэндээрээ хохирсон байна. 


Баярын амралтын өдрүүдээр цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллана." гэж мэдээлэв.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598582
0 эможи

keyboard_arrow_up