Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дарамт болж байна

2019 оны 1 сарын 04

Холбоотой Зураг

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо 2018 оны 08 дугаар сард хуралдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсийг хоёр жил тутам нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно гэсэн заалттай байдаг учир 2017 оноос эхлэн 240 мянгаар мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болон нэмэгджээ. 

Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь энэ мөнгөн дүнгээр цалинждаг иргэдэд ашигтай. Өөрөөр хэлбэл нийт ажил эрхлэгчдийн найман хувьд ашигтай гэсэн үг. Харин үлдсэн 92 хувь, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд халаасанд ордог мөнгө нь багасах заалт болжээ. 

Тухайлбал, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, газар тариалан эрхлэгч, бичил уурхай эрхлэгч, чөлөөт уран бүтээлч, гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн, оюутан суралцагч, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн зэрэг ордог.

Ажилгүй иргэдийн хувьд нийгмийн даатгалаа таслуулахгүйн үүднээс тохирох ажилд ортлоо хувиараа цалингийн доод хэмжээний шимтгэлийг төлдөг. Гэтэл өнгөрсөн жил сарын 31200 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эдгээр иргэдэд цалингийн доод хэмжээ нэмэгдсэнээр дарамт нэмэгдэж, энэ оноос эхлэн сард 43200 төгрөг болжээ. 

Энэ нь хувь хүний халааснаас 12000 төгрөг сар тутамд илүү авна гэсэн үг. Үүнийг бүтэн жилээр үржүүлбэл 144 000 төгрөг түрийвчнээс тань сох дутна гэсэн үг юм. 

Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр сайн дурын нийгмийн даатгал төлөгчид, ажил эрхлэгчид гээд нийгмийн ихэнх хэсгийнхэнд эдийн засгийн дарамт болдог аж. 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
598897
2 эможи

x1qcb3qli9
2020-02-08 05:12
Very good porn movies in hd quality - ,
Зочин
2019-01-05 13:47
Авах мөнгө нэмэгдэхэд өгөх мөнгө дагаад л нэмэгдэнэ шүү дээ Зарим хүмүүсийн санаагаар бол улс цалин тэтгэвэрээ байнга нэмээд авах татвар шимтгэлээ байнга хасаж л байвал баярлах бололтой. Тэгвэл та бүхэнд олгодог нийгмийн халамж хөнгөлөлт тэтгэвэр тэтгэмж буурна шүү дээ . Тэгэхээр бас бөөн гомдол хараал зүхэл болно доо. Жаахан эрүүлээр сэтгэж мөнгө чинь орж байж гардаг, гарч байж ордог . Ганцхан нэг зүг рүүгээ байвал мөнгөний урсгал тасарна гэдгийг ойлгож амьдраач....
Хүрэлсүхээ зайлаад өгөөчээ юмны үнэ ингэтлээ нэмэгдээд байхад дээр нь татвар нэмнэ чалчхаас өөр юм хийж чадахгүй юм бол буцаагаад эрдэнэбатыг тавь
2019-01-05 13:01
я
зочин
2019-01-04 18:37
НДХэлтэс муусайн дээрэмчид хэрэв тэтгэвэрт гарах юм бол надад өгөх мөнгө байхгүй гэж ам таглах юм байна л даа
Зочин
2019-01-04 18:02
НДШ сайн дураар төлөхөд цалин хөлсний доод хэмжээ 320000төгнөөс тооцож авна гэсэн мөртлөө тэтгэвэр тогтоолгоход дүйцүүлсэн тэтгэвэр 243000 төг авна гэх юм .Цалингийн доод хэмжээгээр 320.0 тогтоож болдоггүй юм уу.Нэг бол сайн дураараа төлж бга хүний шимтгэлийг 243.0 л бодож аваачдээ.Цалингийн доод хэмжээ 320.0 тэгсэн мөртлөө тэтгэвэр тогтоох болохоор хуучин доод хэмжээгээр бдаг ямар хууль гаргахаараа ингэж өрөөсгөл хууль баталдаг бнаа .Ёрөөсөө ойлгохгүй юм
Зочин
2019-01-04 16:45
dandaa l neg buruu talaas n bichih yumaa.
keyboard_arrow_up