Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

61 настай эмэгтэй, 60 настай дүүгийнхээ аминд хүрчээ

2019 оны 2 сарын 18

Цагаан сарын баярын өдрүүдэд улсын хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, үүнээс архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685, өвчний улмаас гэртээ болон эмнэлэгт хүн нас барсан 86 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Дээрх тоон мэдээллээс харахад иргэд ахуйн хүрээнд буюу гэр бүлийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгээ гэртээ архидан согтуурч ямар нэг байдлаар гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байгаа юм. Манай улсад үйлдэгдэж буй гэмт хэргийг 80 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүнийг алах, хүний биед гэмтэл учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт холбогддог төдийгүй өөрсдөө хохирогч болох тохиолдол буурахгүй хэвээр байна.

Аливаа баяр наадмын өдрүүдээр цагдаа хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж эргүүлд гардаг ч иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ буурахгүй байгаа нь гэмт хэрэг гарах гол шалтгаан болж байгаа гэдгийг анхааруулсаар байгаа билээ.

Архидан согтуурч биеэ хянах чадваргүй болсон үедээ өөрийн дотны хүмүүсээ хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Энэ сарын 7-н өдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Зүүнбаян-Уулын нэгэн тоотод оршин суух хаягтай  эмэгтэй 61 настай Ц нь нь согтуурсан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э хутгалж, өөрийн нөхөр эрэгтэй 63 Г-г хутгалж амь насыг нь бүрэлгэсэн онц ноцтой хэрэг гарчээ.

Ингэхдээ төрсөн дүүгийнхээ цээжин тус газар хутгалж хүнд гэмтээн, өөрийн нөхрийг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон аж. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, шаардлагатай гэх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Цээжин тус газартаа хутгалуулсан хохирогч 60 настай Э нь биеийн байдал хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж эхэлсэн байна. Дээрх хэргийг үйлдсэн эмэгтэй 61 настай Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүнийг мэс хэрэглэн алах, хүний биед санаатай хүнд гэмтэл учруулах зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн баярын өдрүүдээр гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байх. Баяр наадмыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, бусадтай маргалдахгүй байх, согтуурсан үедээ өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.

М.Гүнбилэгт

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
4
angry an post
1
600251
10 эможи

gv5cxhww3m
2020-02-08 05:18
Wonderful porn videos in hd quality - https://x-movies.net/sex-video/anal-stretching-first-time/
Setguulch
2019-02-15 11:19
Za tegeed l mediishd hahaha.
tsagdaa
2019-02-15 11:19
хаанаас мэдээд байна аа тануус
Balmad
2019-02-15 11:12
Ene arhi gedeg zuil mongolig jinhene hutgalj bnadaa. Odoo yaltai ch bileedee.
kino
2019-02-15 11:10
Kino shig setgehuitei garuud ihseed l baih yumaa. Ene bol bodit amidral shuu maluudaa.
keyboard_arrow_up