Б.Пүрэвдорж: Хилээр амьд мал экспортлохыг нэн яаралтай зогсоохыг хүсэж байна
МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Махны салбарт 10 гаруй мянган ажилчин ажиллаж байна. Өнгөрсөн жилд 78 мянган тонн мах буюу 3 сая толгой мал боловсруулж экспортолсон. Гэтэл малыг амьдаар нь экспортолсноор махны үйлдвэрүүд бүгд хаагдах санхүүгийн чадваргүй болох нөхцөл байдал үүснэ. Бид гурван сая толгой малыг боловсруулж, 78 мянган тонн мах экспортолж байхад махны үнийн асуудал ийм түвшинд хүрч байхад 5 сая толгой мал амьдаар нь экспортолчихвол бид өнөөдөр хэдэн төгрөгийн мах худалдан авах вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Махны холбоо цаашид амьд малыг экспортлохгүй байхаар хатуу зогсоно. 2018 онд гурван сая толгой малыг боловсруулж 70,000 тонн мах экспортолсон. Харин энэ жилийн хувд 100 мянган тонн малын мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Махны салбараа дагаад бусад салбар нь хөгждөг ба энэ салбарт нийт 10 мянган гаруй хүн ажилладаг. Гэтэл өнөөдөр Засгийн газраас таван сая толгой малыг экспортлох зөвшөөрлийг нэг компанид давуу эрхтэй олгож байгаа нь гайхширал төрүүлж байна. Ард нь үлдэж байгаа мах боловсруулах компаниуд бүгд хаагдах болчихоод байна.” гэв.
Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Манай Улс 70-80 сая малтай болсон гэж байгаа ч 2018 онд арьс ширний салбарын шаардлагыг хангасан 5.6 сая ширхэг л арьс нийлүүлэгдсэн. Мал өсөөд байгаа боловч 10 сая арьс шир шаардлага хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр жилд 5-6 сая арьс шир буюу амьд мал хил давчихаар түүхий эдийн хомсдолд орно" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|