Суудлын автомашин замын хажуу руу унаж 5 хүн нас баржээ
2019 оны 6 сарын 17
Төв аймгийн Баянхангай суманд өчигдөр орой 18.26 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна.
Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас 47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас барж, 11 настай Е хүнд гэмтсэн талаар эх сурвалж мэдээллээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
13
1
2
604858
17 эможи
Зочин
2019-06-17 11:15
аймшигтай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: