Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.Оюунболдын ДОПИНГ хэрэглэснийг МҮБХ зарлалаа

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ.Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

  Шаардлага хүргүүлэх нь:

"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн  допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.

Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй...” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.

Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах

Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох

Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох

Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох

Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох

Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох

Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох

Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах

Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу  хориотой бодис  хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж  үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна.  

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
11
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
5
angry an post
5
606726
47 эможи

Tumenbayar
2019-08-15 15:52
Er ni bol ene doping geech yumaa yag iim iim bodis geed zarlachuul yadiin neg ih budeg badag yum bicheed khuniig doromjlood ner hunded ni haldaad ch bga yum shig esvel humuusiig hoorond ni taltsuulaad ch bgaa yum shig bolood bhiin ene bukhiin kholboo ter talaaraa delgerengui tailbarlaad ugvul neg taldaa shiidegdej bolmoor l sanagdahiin
иргэн
2019-08-14 17:48
жил бүрийн наадамын дараа олон бөхийн нэр хүндийг унгаах юм допин шинжилгээний нэрийн дор ямар нэг юм явагдаа байгаа юм бишүү олон жил олон түмнээ баярлуулах бөхүүдийн 2-3 жил эрх хасч ирийн мохоогоод байгаа юм бишүү энэ шинжилгээч авлаг хээл хахуул болж хуваирах шинж юм биш биз ерэн наад шинжилгээ авдаг хүмүүс хяналтанд авах хэрэгтэй
иргэн
2019-08-14 17:30
түрүү бөх минь битгий бууж өг дараа жил чамайг давах бөх байхгүй болохоор эртнээс ийм хор найруулаж байна надад МҮБХолбоо нэр нүүрээ бодмоор юм жил бүр бөх морь их гоочлох юмдаа ард түмэн наадам олонийг их дор үзэх юм
иргэн
2019-08-14 17:21
залуу хүүхэдийн ирийн мохож хүчийн дарьж элдэв янзаар хэлж ямар хүч чадалгүй бологдоо болмоор юм жил бүрийн наадмаар ийм болдог шүүдээ МҮБХолбоо өөрсдөө дандаа буйлахаа хийдэг шүү дараа жил бөх барилдаа түрүү авах болхоор ийм хор найруулаж байгаа наад бөх чинь энэ янзаар явах юм бол олон жил түрүү авна тийм учраас чиний ирийг дараж байгаа юм
Зочин
2019-08-14 12:03
kkkk yamar ch tamga temdeggvi iim zvil bichhed hench chadna shvv dee
zzz
2019-08-13 23:50
Ичдэггүй гахай, нүдний булай, шүдний сойз...,..
ЦЭДЭН
2019-08-13 16:18
Баруун зүүнээрээ талцаад яахав ,монголоор сэтгэгдлээ бичихээр ахмад хүмүүст зүгээр юм латинаар бичихээр ахмадуудад хүртээлгүй болож байна үүн дээр анхаарна биз латинчуудаа
Sreenn
2019-08-13 15:25
Monnis turuu buhiin mashinaa ugchihsun bdg yamar teneg yum be batsuuri l turuuleh bsiin bnlda doping hereglej naadam buzarlah yamar yos zuigui ats vee olon hunii davaa unaa budiluulj hayalaadaa unasan buchuud l ih hohirloodoo magadgui sodnomdorj anar turuuleh bsan ch yum biluu hen medlee
БИТГИЙ НОВШИРЦГОО
2019-08-13 13:25
БАРИЛДУУЛАХГҮЙГЭЭР ЦОЛ ӨГДӨГ БӨХИЙН ХОЛБООНЫ ШААРДЛАГА ГЭЖ БАЙХ ЮМ БОЛ БӨХ БАРИЛДУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА? ДОПИНГТОЙ БӨХ БАРИЛДУУЛАХГҮЙ БАЙЖ ЧАДААГҮЙ БӨХИЙН ХОЛБОО ӨӨРСДӨӨ Л БУРУУТАЙ, УГ НЬ ЮУНЫ ӨМНӨ ХАРИУЦЛАГА АЛДСАНАА ХҮЛЭЭЖ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ БАЙТАЛ АРЧААГҮЙ ЖУДАГГҮЙ ЦАРАЙЛЖ ЦОЛ, ЧИМГЭЭ НАЙМААЛЦААД ЭХЭЛДЭГ НЬ ХЭНИЙ АШИГ СОНИРХОЛ ВЭ?
zochin
2019-08-13 13:17
doping ilersen nuguu buh ni hen ym be xxa
zochin
2019-08-13 12:59
baterdene avarga yah yu dutlaa gej tegj yavdag bnaa
Зочид
2019-08-13 12:50
Үнэн бол үнэхээр тэнэг ум болжээ
Зочин
2019-08-13 12:26
ДЭВЭЭ ШАВААГАА ХИЙХГҮЙ ГҮЙГЭЭД ХУРДЛААД БАЙСАН ЮМ ХУРДАН МОРЬ ШИГ МАЛЫН ДООЗООР ТАРИА ХИЙЛГҮҮЛСЭН БАЙЖЭЭ.
Зочин
2019-08-13 12:20
сонирхолтой
Зочин
2019-08-13 11:52
Ичмээр юм бэ.Бусад бөхчүүдийн адил зарлаад эрхийг нь хасах хэрэгтэй. Алив нөгөө хэл ам хийж гүйгээд байсан Магалжав, Санжаадамба нар яасан бэ томчуудын нэр нөөлөг дор байдаг болхоор хэл ам хийж чадахгүй байгаа юм уу!!!!! Шудрага л байлдаа.
Зочин
2019-08-13 11:26
ene ugaasaa baij baigaa ni hagas galzuu um shig baisan umaa. tegj l taarna
zocin
2019-08-13 11:26
bayaraar daanch ih guij hariagaad zuu tatsan hun shig baisan yumaa. bur gaihaad baisan yum. urd n hudulj tsuhuul baidag baisan
Ichig ichig
2019-08-13 10:36
Ichig ichig
keyboard_arrow_up