Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Ой найман сартай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт 1191 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 795 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна. Мөн энэ долоо хоногт зам тээврийн ослоор есөн хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирчээ. Дээрх хүүхдүүд зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар гарсны улмаас осолд орсон байна.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • Энэ сарын 19-ний өдрийн 15.00 цагийн орчимд Дундговь аймгийн Өлзийт сум, Хашаатын бууц гэх газар /аймгийн төвөөс зүүн урагш 90 км/ шороон замд “Хаожүе” маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б нас барсан.
  • Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын тавдугаар баг, Хондлой гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 70 км/ шороон замд О жолоочтой Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 39 настай, эмэгтэй О нас барсан.
  • Энэ сарын 20-ны өдрийн 15.45 цагт Хэнтий аймгийн Баянхутаг сумын хоёрдугаар баг Цахиуртын ар гэх газар /Сумын төвөөс хойшоо 16 км/ асфальтан Toyota Prius автомашины жолооч А нь Toyota Prius А жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 50 настай, эрэгтэй Г нас барсан.
  • Энэ сарын 22-ны өдрийн 15.00 цагийн орчим Архангай аймгийн Тариат сум Тэрхийн гүүр гэх газарт /Сумын төвөөс баруун хойш 30км/ шороон замд Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч нэг нас найман сартай Г-р мөргөж, амь насыг нь хохироожээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ой найман сартай хүүхэд гэрийнхээ гадаа машинтай хөдлөх гэж байсан хүнийг дагаж гарсны улмаас энэ осол гарсан байна. Тухайн үед жолооч автомашиныхаа урд хүүхэд байгааг мэдэлгүй хөдөлж, улмаар дайрсан хэрэг гарчээ.

Мөн энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.7 хувиар, гэмтсэн хүний тоо 13,6 хувиар өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан  хүний тоо 28,5  хувиар буурсан байна.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
607169
3 эможи

ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up