Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Үйлчилгээний хөлснийхөө оронд хар тамхи авдаг байсан өмгөөлөгчийг баривчилжээ

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гүйцэтгэх ажиллагаа, хяналт шалгалтууд хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд саяхан л гэхэд 40 орчим насны эрэгтэй О гэгч өмгөөлөгч хар тамхины хамааралтай донтогч байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Тодруулбал, түүнийг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ.  

Өмгөөлөгч О нь иргэдэд хууль, эрх зүйн зөвөлгөө өгснийхөө хөлсөнд хар тамхи авдаг байжээ. 

Иргэн О-г одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 181 гэмт хэрэг гарч, 319 хүн шалгагдсан талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл өгч буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
3
608047
11 эможи

Zochin
2019-09-15 13:55
Shuuh hereg algoo buren bureldehuuneer ni solih heregtei
зочин
2019-09-14 12:00
АТГ хэн түмний хараал идэн хамаг муу муухайг хийж фронтын нэгдүгээр шугманд явдаг харамсалтай нь хэрэг Шүүх дээр очоод л замхархана тэр
зочин
2019-09-14 11:55
зүгээр үүнд гайхах зүйлгүй байдаг л зүйл шүүхийнхэн хурааж авсан хар тамхиа зарж борлуулдаг байсныг санаж байгаа биз дээ. Ер нь Монголд Хууль байхгүй ш дээ
Zochin
2019-09-14 09:01
Barildhaasaa taahalzan gegch neeh surjin naatsan kino shig kkk
unshigch
2019-09-14 00:52
mash hynd hetsyy ajil hodolmor hiideg tsagdaa nartaa bayar hyrgej, ajliin ondor amjilt hysie
Зочин
2019-09-13 21:46
keyboard_arrow_up