“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болгосон уу
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” “Стандарт” банкнаас нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан. Уг Стандарт банкинд төлөх ёстой байсан мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн билээ.
Уг хэргийн гол буруутан Жастын Батхүү уг өр төлбөрийг буцааж төлөх эсэх нь тодорхойгүй байна. Албаны хүний өгсөн мэдээллээр Жастын Батхүүгийн холбогдсон уг хэргийн хөөх хэлэлцэх хугацаа 3 жилийн дуусах гэж байгаа талаар мэдээлж байсан удаа бий.
Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр “Жастын Батхүүгийн улсад 100 гаруй тэрбумын хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй боллоо” хэмээн жиргэжээ.
Уг нь энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байсан билээ.
Г.Хан
Эх сурвалж: zaluu.com
|