Дулааны шугамын худгаас цогцос олджээ
2019 оны 12 сарын 19
Дулааны шугамын худаг буюу бидний хэлж заншсанаар траншейны нүхнээс эрэгтэй хүний цогцос олдсон байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:24 цагт хүлээн авжээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 18:34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 10 минутын хугацаанд цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Талийгаач нь 25-30 орчим насны эрэгтэй хүн байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
611762
1 эможи
Зочин
2019-12-20 05:00
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: