Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МИАТ: Хариуцлага алдсан хоёр нисгэгчээ халжээ

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

МИАТ-ийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдэд гараад буй.

Тэгвэл Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан МИАТ компани хоёр нисгэгчийнхээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан  TV5 сувагт мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг.

Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэгч өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг нислэг хойшилсон зүйл огт байхгүй" гэв. 

Харин О.Баасанхүү гишүүн өчигдөр мэдээлэл хийх үеэр “МИАТ компанийн нисгэгч хар тамхи хэрэглэснээс нислэг хойшлогдсон. Нисгэгчид Германы таван одтой зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглээд тэр буудлыг түйвээсэн. Үүнээс үүдэлтэй өчнөөн нэхэмжлэх бичиг манай улсад ирэх гэж байна.

Монгол руу нислэг үйлдэх гэж байхад нь Германы талаас нисгэгчдийг “согтуурлын зэрэгтэй байна” гээд нисгээгүй. Маргааш нь “хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн” гээд дахин нислэгийг нь хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшлуулна гэдэг асар их зардлаар хэмжигддэг. Тийм болохоор хариуцлага тооцож чаддаггүй салбарын сайд нь өөрөө хариуцлага үүрэх ёстой” гэв.

Харин МИАТ компанийн зүгээс дээрх мэдээллийг няцаагаад буй.

Иймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү залав уу, эсвэл МИАТ компани нисгэгчийнхээ хар тамхи хэрэглэсэн ноцтой үйлдлийг дарах зорилгоор О.Баасанхүү гишүүний мэдээллийг няцааж гөрдөв үү гэдэг эргэлзээтэй асуудал үүсээд байна даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
611976
1 эможи

Зочин
2019-12-25 19:49
Зочин
2019-12-25 13:33
keyboard_arrow_up