Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЦЭНГЭЛБАЯР: Гэр бүлийн ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГМИЙГ төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Тэгвэл энэ аяны хүрээнд бид ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай тус аяны талаар ярилцсан юм. 

ШУУД ҮЗЭХ:

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор "Хайр өвтгөдөггүй аяныг энэ сарын есөнөөс эхэлж зохион байгуулж байгаа. Уг аяны талаар ярилцлагаа эхлүүлье

-Цагдаагийн байгууллага Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран хайр өвтгөдөггүй урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аяныг 2020 оны 3 дугаар сарын зургаанаас 29-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

-Хайр өвтгөдөггүй аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар?

-Урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээний  онцлог нь хорио цээрийн дэглэмтэй холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн цахим сүлжээг ашиглан аяныг өрнүүлж байна. Арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг гэр бүлийн эерэг харилцааны талаар видео контентууд, постеруудыг бэлтгэж иргэдэд түгээх гэр бүлийн эерэг харилцааны талаарх шүлэг, гар зургийн уралдаан мөн Улаанбаатар болон хөдөө орон нутгийн лед дэлгэцүүд, мэдээллийн самбаруудыг ашиглаж төрөл бүрийн мэдээллийг өгч байна.

-2020 он гарсаар энэ төрлийн хэргийн гаралт хэрхэн байна вэ?

-Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 45,7 хувиар буурсан үзүүлэлттэй. Харин энэ төрлийн 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
-Зарим иргэд гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгах салгах нь бага байдаг. Үүний ялгаа нь 
Эрүүгийн хуулин 11-7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл зөрчлийн тухай хуулийн 5-4 зүйлд гэр бүлийн хүчирхийллийн зохицуулалтыг хуульчилж өгсөн. Хохирогчид учирсан хор уршиг багатай эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй зөрчилд зөрчлийн тухай хуулийн 5-4 өөр долоогоос 30 хоногийн баривчлах шүүхээс оногдуулдаг. Харин ямар нэгэн байдлаар хохирогчид учирсан хор уршиг нь илүү өндөр байх тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Статистик судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн харилцааны асуудлаас үүсдэг. Хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг бусадтай харилцахыг хязгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах нь хүчирхийллийн хэлбэрт хамаарагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн зарим хүчирхийллийн хохирогч нар эрх зүйн болон энэ талын мэдлэг дутмаг дахиж ийм явдал гарахгүй байх гэж итгэж, найддаг байдлаас цагдаагийн байгууллагад хандах тухайн гэр бүлийн гишүүний гаргаж буй хүчирхийллийн үйлдэлд дасан зохицох явдал цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааны явцад гардаг.
 

Цагдаагийн байгууллагад иргэдээс мэдээлэл ирснээр энэ төрлийн гэмт хэргийг анхан шатанд нь таслан зогсоож чадаж байна. Хохирогч  цагдаагийн байгууллагад эрт хандсанаар энэ төрлийн гэмт хэргийг анхан шатанд нь тасалж чадаж байгаа. Цагдаагийн байгууллагад хохирогч өөрөө мэдээллэнэ. Эсвэл хөндлөнгийн  хүн буюу ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хөрш айлаас мэдээлэл ирснээр энэ төрлийн гэмт хэргийг эрт таслан зогсоох боломжтой.

-Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их бүртгэгддэг цаг, өдөр, хэдээс хэдэн насны хүмүүс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна.  

-Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр даваа, баасан, ням гарагт энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгддэг. Цагийн хувьд шөнө оройн цагаар, гэхдээ үйлдэгдэж байгаа өдрөөсөө шалтгаалж цаг өөр өөр байна. Ихэвчлэн ахуйн хүрээнд, гэр оронд үйлдэгддэг. 25-35 насны залуучууд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх, мөн хохирогч болох тохиолдол их байна.

-Иргэдэд сэрэмжлүүлвэл.

-Гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал. Хүчирхийллийн ямар ч үйлдлийг зөвтгөх шалтгаан байж болохгүй. Хайртай учраас л хардсан, цохисон гэсэн өгүүлэмж хэзээ ч байж болохгүй.

Хүчирхийлэл удах тусмаа даамжирдаг, хор уршиг нь улам л томорсоор байдаг. Хохирогчийн хувьд энэ надад хайртайдаа л ингэсэн гэсэн бодол, болгож бүтээнээ гэсэн бодлоосоо болж нэг бол өөрөө гэмт хэрэгтэн, эсвэл маш ноцтой гэмт хэргийн хохирогч болж үлддэг.  Тиймээс хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр танд мэдрэгдэж л байгаа бол цагдаагийн байгууллагад мэдээллэж, таслан зогсоох хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг хуулиар нууцлах үүрэгтэй ажилладаг. Мөн энэ төрлийн гэмт хэргийн дуудлага мэдээллийг шуурхай шалгаж ажилладаг. Иргэддээ хандаж хэлэхэд таны ойр дотны хэн нэгэнд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол цаг алдалгүй мэдээллээрэй л гэж хэлмээр байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Тэгвэл хүүхдийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хүрээнд Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээг Монгол улсын хэмжээнд ажиллуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд ээж нь хамгийн их өртөж байха үүний ард хүүхэд давхар бие болон сэтгэл санааны хохирол хүлээж байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу очсон бол аюулын зэргийн үнэлгээг хийж өндөр гарсан бол эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үл харгалзаж, хамгаалалтад авах зохицуулалттай. Нэг ёсондоо цагдаагийн алба хаагч ийм төрлийн дуудлага мэдээлэлд очиж ажиллаж байгаа бол хүүхдийн эрх ашиг, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу ажилладаг. Хамтарсан баг, нийгмийн ажилтанд мэдээллэх ажлыг мөн давхар хийдэг.

-Аяны үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Бид ажил арга хэмжээг нэг ч гэсэн айлын эзэгтэй инээж байгаасай, нэг ч гэсэн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл нь өөрчлөгдөж, хүчирхийллийн үйлдлээсээ татгалзаасай, хэн нэгэн хүн хүчирхийллийн үйлдлийг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдээллээсэй гэсэн үндсэн дээр зохион байгуулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь цоожтой хаалганы цаана үйлдэгддэг, иргэд мэдээллэснээр илэрдэг хэрэг учраас энэ төрлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх нь л хамгийн чухал. Иргэдийн мэдээллэх үүрэг нь нэмэгдэл зөрчил болон гэмт хэргийн тоо өсөх магадлалтай. Бидэнд тоо биш чанар л чухал. Нэг ч гэсэн эмэгтэйн амь насыг аврах, хүчирхийллээс ангижруулах, гэр бүлийг элэг бүтэн байлгах, аюулгүй байдлын төлөө л ажиллаж байна.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615017
3 эможи

Bayaraa
2020-03-19 23:36
Sogtuu xun orj ireed ur xuuxded chin agsan tawiad baiwal chi yaaxuu
зочин
2020-03-19 14:59
90-ээд оны гологдолууд одоо гэр бүл зохиогоод ийм байдалд хүрч байна багаас нь гэр бүлийн хүмүүжил элэг бүтэн амьдралыг ойлгуулах хэрэгтэй.
keyboard_arrow_up