Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Ил задгай нус, цэрээ хаясан 61 иргэнд 3 сая 160 мянган төгрөгийн торгууль ногдуулсан“

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд 500 гаруй улсын байцаагч, 24 цагаар шуурхай штаб ажиллаж буй аж.

"Хогоо зориулалтын бус газар хаясан 16 ААН, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан"

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Одоогийн байдлаар нийслэлийн засаг даргын гаргасан А/46 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжилтийн дагуу нийт 7,976 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьсан. Нийт 306,255 метр квадрат талбай бүхий халдваргүйжүүлэлт хийхэд НМХГ хяналт тавьж ажилласан.

Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэн, хог хаягдлаар орчноо бохирдуулсан, хогоо зориулалтын бус газар хаясан 16 ААН, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан.

ААНБ-ууд үйлчлүүлэгчдэдээ үнэгүй ариун цэврийн өрөөг ашиглуулах ёстой гэж заасан байдаг. Үүнд хяналт тавьж нийт 67 газар, худалдааны төв иргэдэд төлбөртэй үйлчилж байсныг илрүүлсэн.

Мөн гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 иргэнд 3 сая 160 мянган төгрөгөөр торгосон. Үүнээс гадна шашны байгууллагуудад хамтарсан хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 48 байгууллага дээр хамтарсан хяналт шалгалт хийж явна.

 ААНБ-ууд коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа хариуцлагагүй байна. Хариуцлагатай байж ариутгал халдваргүйтгэл хийлгэхийг хүсэж байна" гэв. 

Arslan.mn

НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од "Алтанбулаг боомтоор ирж буй бараа бүтээгдэхүүнд УОК, МХЕГ-аас өгсөн үүргийн дагуу гуравдугаар сарын 19-нөөс эхлэн улсын байцаагч нар 24 цагийн горимд шилжин ачаа бараанд хяналт тавин ажиллаж байна. 

Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцэгний булцуунаас дотоодын хорио цээртэй нумын бөөс илэрснийг ариутгал халдваргүйтлийн ажлыг хийлгэсэн.

Хяналт шалгалтын хугацаанд импортоор ирсэн бараа бүтээгдэхүүний тухайд, 

  • 9 сая 629 ширхэг бараа бүтээгдэхүүн
  • 4,206 тонн хүнсний түүхий бүтээгдэхүүн
  • 131.1 тонн эм эмнэлгийн хэрэгсэл
  • 117 тонн  химийн бодисод хяналт шалгалт хийж, хилээс чөлөөлсөн. Алтанбулаг боомтоос 103 монгол жолооч ирсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
615892
1 эможи
keyboard_arrow_up