Согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагчаа зодож, хүнд гэмтэл учруулжээ
Цэргийн албанд явж буй залуустай холбоотой хар бараан мэдээлэл сүүлийн үед тасрахгүй байгаа. Гарч буй хэрэг бүрт арга хэмжээ авна. Цэргийн эрхийг зөрчсөн асуудалд АНХААРАН ажиллана гэж удаа дараа мэдээлэл өгөхөөс цаашгүй Зэвсэгт хүчний жанжин штабтай холбоотой ахин цэргийн амь насны ноцтой асуудалтай холбоотой харамсалтай хэрэг өчигдөр /2021.03.28/ гарлаа.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ хэвтэрт орж, ухаангүй болтол нь зодсон хэрэг энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутагт боллоо.
Тус цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-г зодож, хүнд гэмтэл учруулж, өнөөдөр уг цэргийн албан хаагч тархинд цус харваж, ухаангүй байдалтай Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний сэхээний тасагт эмчлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байгаа мэдээллийг өгөөд байгаа бол уг хэргийн талаар манай редакциас хүүгийн ар гэрийнхэнтэй уулзаж мэдээллийг авлаа.
Биеийн байдал нь хүнд, амь нас нь эрсдэлтэй байгаа хохирогчийн ар гэрийн мэдээлж буйгаар "Өчигдөр буюу /2021.03.29-ныг шилжих шөнө/ 01 цагийн үед гэр бүл рүү нь ярьж хүүг зодуулсан талаар мэдээлсэн байна. 2020 оны 10 сард цэрэгт явж, цэрэгт очоод хагас жил болох хугацаанд тархиндаа хүнд гэмтэл авч, өнөөдөр үхлүүт байгаа хүүгийн ар гэр маш их гомдолтой байгаагаа хэллээ. Тэрээр "Гэр бүлийн хүмүүс бид нар урд шөнө ярихад нь л ирсэн. Одоо болтол ороогүй байна. Эмнэлэг рүү оруулахгүй байгаа шалтгааныг тус эмнэлэгт коронавирус илэрсэн, 24 цагийн хугацаатай PCR шинжилгээ өгөөд орох боломжтой гэж хэлсэ" гэдгийг хэллээ. Цэргийн ангид зодуулж, анхны түргэн тусламжийг ангидаа авч Хан-Уул дүүргийн эмнэлэгт очин тэндээсээ өчигдөр шөнө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирсэн цэргийн ар гэр хүүтэйгээ уулзаж чадахгүй эмнэлгийн гадна хүлээж байна.
Тэдний хэлж байгаагаар ард иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн, тус эмнэлгийн эмч н.Анар гэгч худал мэдээлэл өгсөн. Аавруу нь ярихдаа танай хүү гадны нөлөөгүй. Тархиндаа уйланхайтай байсан байна. Тэрнээсээ болж харвалт өгсөн гэж хэлсэн. Манай хүү цэрэгт татагдахдаа 3н шатны эмчийн үзлэгт орсон. Эрүүл, саруул байна гэж тамгаа дарсан. Бид хүүгээ эх орноо хамгаалаад ир гэж явуулсан ч хүү минь өнөөдөр үхлүүд байдалтай байна. Бид маш их гомдолтой байна" гэдгийг хэллээ.
Хүү цэрэгт явсан цагаасаа нэг биш удаа ар гэрлүүгээ утасдаж 5, 10, 20-оор нь мөнгө авдаг байсан байна. Өчигдөр /2021.03.28/ зодуулахаасаа өмнө ахаасаа их л сандарсан байдалтай 60000 төгрөг яаралтай явуулаач, шинэ хувцас авна гэж хэлээд н.Энхтөгс гэх данс руу авсан байжээ.
Түүний мөнгө шилжүүлж авч байсан, нэгж шилжүүлүүлж байсан баримтууд ээжид нь байгааг хэллээ. Ээж нь явуулж байсан мөнгө, нэгж шилжүүлж байсан утасны дугаар дансны мэдээлэл байгааг хэллээ.
Улсынхаа хоолыг идэж улсаас өгч байгаа хувцас өмсөж байгаа хүүхэд байнга ар гэр, ах дүүсээсээ мөнгө нэхэж авна гэдэг бол дарамт шахалттай байгаа болоод авч байгаа гэдгийг ар гэрийн зүгээс хэллээ. Хүүгийн ээж эгчтэй бригадын генерал ирж бүх шатны шат дараатай арга хэмжээ авч байгаа гэдгийг хэлээд явсан гэх мэдээллийг өглөө.
Энэ мэтчилэн залуухан амьдралын хийж бүтээх хүсэл тэмүүлэл их, эх орныхоо энхийн манаанд эр цэргийн алба хаахаар сэтгэл өөдрөг явсан залуус амь нас сэтгэл санаа олон зүйлсээр хохирсоор байх уу..
Ж.Одноо
Эх сурвалж: mass.mn
|