Нийгмийн доод давхаргаас ирсэн хүмүүсийг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байдаг гэв үү Нийгмийн доод давхаргаас ирсэн хүмүүсийг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байдаг гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн доод давхаргаас ирсэн хүмүүсийг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байдаг гэв үү

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.ГАНЗОРИГ: Ёс суртахууны байдал дээр бид ажилладаггүй биш ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал залгуулахад хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Хамгийн сүүлд хэрэг явдал болсон цэргийн анги дээр хэзээ, ямар сургалт хийсэн бэ. Эх орныхоо төлөө цэргийн алба хаагаад ирээрэй гээд явуулж байгаа болохоос яргалалд өртүүлэх гэж явуулаагүй. Цаашдаа ямар баталгаа төр өгөх юм бэ. Энэ жил цэргийн албанд очих хүмүүст бид юу хэлэх вэ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын яаманд нэг утас ажиллаад энэ ажил хэрэг болохгүй. Бид нэг удаагийн хурал хийгээд өнгөрөөмөөргүй байна. Өмнө нь хэн ямар хэрэг хийгээд ямар шийтгэл авсныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгээд тэр офицер хүн зодож алахад зэвсэгт хүчний байр сав, мөнгө санхүү ямар хамаатай юм. Д.Ганзориг чи хандлагаа өөрчлөхгүй бол ЗХЖШ өөдлөхгүй. Юм бол мөнгө төгрөг, байшин сав ярина. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хамаатай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
5
625214
8 эможи

zochin
2021-04-09 00:51
Ядуу хүмүүсийн хүүхдийг цэрэгт татахаа больёоо...Хүмүүжилтэйгээр нь баячуудын хүүхдүүдийг цэрэгт тат...
alna
2021-04-08 15:49
gudamnii shees l bsn
Зочин
2021-04-07 11:49
Духанд ака цэнэглэвэл ухаан орох цэрэг байншдээ
Зочин
2021-04-07 07:47
ЧИ ОДОЛ Л БАЯН БОЛЖДЭЭ ТҮҮНЭЭС ГАМБИР ОЛЖ ИДЭХЭД ХЭЦҮҮ АЙЛЫН НУСАН ЖУР БАЙСНАА МАРТЖЭЭ ЧИ ААВ ЭЭЖ 2 ЧИНЬ ЯДУУ Л БАЙСАН БИЗДЭЭ
Zochin
2021-04-06 23:59
Za za bayun bolchihood l huuhedee tsergt ybuullahaac
Зочин
2021-04-06 20:59
Ene odoo yu gutsaad bnaa hurdan zailuulaach ooroo harin teneg gar bna daa
Иргэн
2021-04-06 20:51
Ганзориг шиг хүнийг дээд доод гэж ялгаварлан гадуурхаж харьцдаг хүмүүс л цэргүүдийг зодож дээрэлхдпэг байх нь Ганзориг чи өөрөө ийм үзэл бодолтой байдаг болохоор бусад албан тушаалтнууд нь дагах нь мэдээж . Энэ хүний ярьж хэлж байгаагаас харахад жирийн ардын хүүхдүүдийг дорд үзэж байгаа нь илэрхий байна ш дээ. Энэ хүн манай улсын эр цэргийн албыг удиодпаж болохгүй юм байна. Албанаас нь халах хэрэгтэй.
irgen
2021-04-06 20:31
baga doromjloroi novshoo
ёоо
2021-04-06 18:37
Ёоо энэ донгио юугаа хуцаад бгаа новш вэ. Чиний давхаргийг мэднэ шүү
keyboard_arrow_up