97-р сургуулийн 3 давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ 97-р сургуулийн 3 давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

97-р сургуулийн 3 давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр өдрийн 12 цагийн орчимд 97-р сургуулийн багш иргэн Б нь 3 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Нас барсан багш нь 97-р сургуульд монгол хэл, бичгийн багшаар ажиллаад 3 орчим жил болж байсан байна.

Эх сурвалжуудын хэлснээр өнөөдөр багш нар сургууль дээр очиж ажиллажээ. Энэ үед монгол хэл, бичгийн секцийн багш нар сургуулийн барилгын 3 давхарт байрлах аврах шатны орчимд салхилах үед тухайн осол болсон байх магадлалтай байна. Гэхдээ талийгаач ямар шалтгааны улмаас 3 давхраас унасан гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин хамт ажиллаж байсан багш нартаа сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэдгээ хэлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Осол болсны дараагаар талийгаач Б-г яаралтай эмнэлэгт хүргэн, хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч эмнэлэгт очсон хойноо нас баржээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Хэргийг харьяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
2
confuse an post
angry an post
627038
11 эможи

keyboard_arrow_up