Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртжээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртжээ

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр халдлагад өртжээ.

Тодруулбал, өнөөдрийн 17:40 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна түүнийг Д.Совд гэх иргэн цохисон байна. Толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.

Иргэн Д.Совд биедээ хутгатай явсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн байна. Д.Совд нь сүүлийн өдрүүдэд сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэж буйгаа сошиалаар илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр ч мөн энэ асуудлаар БШУЯ-ны гадна фэйсбүүкээр лайв хийж байжээ.

Улмаар хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх гэлээ хэмээн сайд руу дайрч, дээрх явдал болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад КОВИД-19-ийн эсрэг вакцин хийх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байгаа билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
8
627189
13 эможи

Зочин
2021-05-23 15:26
Энэ чинь харин ёстой ЦУС ОЙРТОЛТЫН ТОД ИЛРЭЛ ЮМ БИШ ҮҮ.ИЙМ ГАЛЗУУ НОХОЙД ХАТУУ ХАТУУГИЙН ХАТУУ Арга хэмжээ ав
Зочин
2021-05-23 12:19
Энэ совд гэгч зэрлэг нөхөрт хатуухан ял шийтгэл өгөх хэрэгтэй , Бусад гэмт хэрэгтэнгүүдэд сануулга болог
Зочин
2021-05-23 12:16
Энх-Амгалан сайд шударга үнэний төлөө тэмцсэнийхээ төлөө ингэж халдлагад өртөж байна гэж бодож байна, Монголчууд минь бүгдээрээ хулгайч биш юм бол ийм сэтгэлтэй зүтгэлтэй нөхдөө хайрлан хүндэтгэж ,бас хамгаалж явцгаая!!!!
Иргэн
2021-05-23 07:00
Шууд барьж хоривол таарна хогмйн гар вэ
z
2021-05-22 19:41
zailuul hvvhdvvdiigl omoorson yumuudaaa
Zochin
2021-05-22 13:19
Enhamaglan said! Sulin ued ih shudtaga uneni tulu temtsj baiga said! Buru hariutslaggui buhentei temtsj zuw shidwerudig gargaj baiga anhni ajil heregch! haruytslagin togtoltsog bi bolgoh temtsj baiga said! Mongold unen shudraga! haruytslagtai ug helsn bolgon! hohirono,helmegdene!huli haynaltin baigullagud odo irged ruge! uls ornihoo sain saihni tulu ajillah bolsn bha!СEХ-nihnig jinhene shudraga humuser burdulh heregtei! hulin undur sain medlegtei humus l heregtei bna! Manai hulin meregjil oligdg surguludin surgaltin chanarig saijrulah geregtei bna! hulinhan, Shuhinhen hamgin sain undur medlegtei humus heregtei bna!
keyboard_arrow_up