ЗАМЫН-ҮҮД: Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатарын ачааны үнэ 10 сая төгрөг болж, 3 ДАХИН БУУРЛАА ЗАМЫН-ҮҮД: Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатарын ачааны үнэ 10 сая төгрөг болж, 3 ДАХИН БУУРЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗАМЫН-ҮҮД: Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатарын ачааны үнэ 10 сая төгрөг болж, 3 ДАХИН БУУРЛАА

2021 оны 8 сарын 05

Arslan.mnЗамын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотод гацсан 20,000 тонн ачааг хурдан хугацаанд, өртөг багатайгаар татаж авах ажлын явцын талаар танилцууллаа. 

Энэ үеэр Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх,  Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар мэдээлэл өглөө.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурав дахин бууруулна

Arslan.mn

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх " Замын-Үүдийн Гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Бид үндсэн хоёр чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээрт, Замын-Үүдийн Гаалийн газар иргэдэд хурдан шуурхай үйлчлэх тал дээр анхаарч байна. Гаалийн хяналт шалгалтыг цаг тухайд нь хийж, өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж байна. Хоёрдугаарт, бид иргэдэд үйлчлэх 12 хяналтын бүстээ ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарсан бөгөөд өнгөрсөн 20 гаруй өдрийн хугацаанд нийт импортын бараа бүтээгдэхүүний эргэлт 50 – 60% өссөн, экспортын бараа 10 орчин хувиар өссөн байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд импортоор 747 вагон, экспортоор 2656  вагон ачааг тээвэрлэсэн. Үүнээс 226 ачаатай вагон экспортод гарсан бол хоосон 2232 вагон гарсан байна.

Ажил хүлээн авахад 50 мянган тонн орчим ачаа Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан бөгөөд өнөөдрийн байдлаар урд хилийн боомт дээр 20 мянган тонн орчим ачаа үлдсэн. Уг ачааг найман сардаа багтаагаад авбал ачаа тээвэрлэлт хэвийн горимд шилжинэ гэж тооцож байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд Эрээн хотод гацсан байсан 2000 орчим машиныг татаж авч, эздэд нь өгсөн. Боомтын зөвлөлөөс иргэдэд хамгийн их тулгамдаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурав дахин бууруулахаар шийдвэрлэлээ." гэв. 

Эрээнээс Замын-Үүдэд ирсэн бараа бүтээгдэхүүнээс 12 сорьц эерэг гарсан

Arslan.mn

Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун "Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд 24 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж буй талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Долдугаар сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар 408 дээж авсан. 2,405 үзүүлэлтээр үзсэн. Эерэг 12 сорьцтой бараа бүтээгдэхүүн гарсан.

Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна. 

Мөн дээжийг 24 цагийн дотор гаргаж, 12 терминалд байгаа ачааг өдөрт нь хот руу гаргахаар ажиллаж байгаа" гэлээ. 

Хариуцлагын гэрээ байгуулсан 90 автомашиныг Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх ажлыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ

Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу  "2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо.

Тухайн жолооч зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээ байгуулна. Өнөөдрөөс эхлэн эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ" гэлээ. 

10 сая төгрөгөөс хэтэрвэл гомдлоо тагнуулын утас болон Замын-Үүдийн боомтын зөвлөл фэйсбүүк хаяг болон 70527305 утсаар мэдээллээрэй

Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар "Жолооч нартай байгуулж байгаа хариуцлагын гэрээнд хариуцлагатай хандах ёстой. Ачааны эзэд, тээврийн жолооч нар хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавьж байгаа. Эрээн Улаанбаатар чиглэлийн ачааны зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд манай сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно.

Гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авна. Үүнээс гадна Замын-Үүдийн гаальтай холбоотйо санал хүсэлтээ 9636 1281 дугаарт хандаж шийдүүлэх боломжтой. " гэв. 

10 сая төгрөгөөс хэтэрвэл гомдлоо тагнуулын утас болон замын-үүдийн боомтын зөвлөл фэйсбүүк хаягаар мэдээллээрэй гэдгээ албаныхан хэлэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629484
7 эможи

keyboard_arrow_up