Э.Бат-Амгалан: Шүүх шинжилгээний хуулиар хүний амь насыг гурван аргачлалаар үнэлнэ Э.Бат-Амгалан: Шүүх шинжилгээний хуулиар хүний амь насыг гурван аргачлалаар үнэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Амгалан: Шүүх шинжилгээний хуулиар хүний амь насыг гурван аргачлалаар үнэлнэ

2023 оны 1 сарын 10

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлэл өгөв. 

Хүний амь насны хохирлын доод хэмжээг 82.5 сая төгрөгөөр тогтоосон

Хүний амь насны хохирлын хэмжээний тухайд "Нас барсан иргэний суурь буюу доод үнэлгээг БНСУ-д 150 орчим сая төгрөгөөр үнэлж байна. Шүүх маргааны шатанд нотлох баримтуудаа бүрдүүлж өгснөөр энэхүү үнэлгээ өсөх боломжтой. Хуулийг дордуулахгүйгээр хэрэглэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, дээрх суурь үнэлгээг тавьж өгсөн. Энэ нь 82.5 сая орчим төгрөгийн үнэлгээ болж байгаа. Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг 72 гэж үзвэл 22 настай иргэн нас барлаа гэж бодвол 50 жил хөдөлмөр эрхлэх боломж харагдаж байгаа. 550 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалж, 50 жилээр үржүүлж, 137 сая орчим төгрөгийн суурь үнэлгээ тогтох юм. Тухайн хүний ар гэрт аль ашигтай байдлаар энэхүү аргачлалыг зохицуулна.

Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдэд энэхүү аргачлалыг хоёр дахин нугалж өгөх суурь үнэлгээг тавьсан. Ингэхээр 137 сая төгрөг 270 орчим сая төгрөг болно. Энэ нь зөвхөн шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нас барсан иргэнд олгох мөнгөн дүн юм. Үүний дараа тухайн хүний хийж хэрэгжүүлэх боломж бололцоог нотолж, маргалдаж, шүүх дээр үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой. Мөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 

Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хохирогч бол, насанд хүрээгүй хүүхэд, амьжиргааны түвшин хэт доогуур хүмүүс энэхүү төлбөрийг төлөхгүй. 

Шүүх шинжилгээний байгууллага энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газрын агентлаг болж ажиллахаар болсон. Орон тоог шинэчлэн тогтоож байгаа. Шинжээч нарын хараат бус байдлыг тус хуулиар зохицуулж байгаа. Шинэ хууль батлагдсанаар нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх чөлөө хангагдана гэдэгт итгэж байна" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644009
0 эможи

keyboard_arrow_up