Ханш нээх энэ өдөр зул өргөх нь цаглашгүй тустай Ханш нээх энэ өдөр зул өргөх нь цаглашгүй тустай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ханш нээх энэ өдөр зул өргөх нь цаглашгүй тустай

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Луу жилийн ханш нээх өдөр өнөөдөр буюу аргын тооллын 4 сарын 4, билгийн тооллын хаврын дунд сарын 25-ны шар нохой өдрийн 15 цаг 5 минутад тохиож байна.

Эл өдөр хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь буюу билгийн тоолол хаврын дунд үед, аргын тоолын дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ.

Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.

Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ , гал , хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг.

Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
655900
3 эможи

Зочин
2024-04-09 11:24
хятдад ханш нээх өдөр гэдэг чинь ичигсэд хөдөлнө гэсэн үг биш. 1 хүн хаандаа үнэнч зүтгэсэнд шагнаагүй гэж гомдоод ууланд бүгчихсэн, хаан дуудаад ирэхгүй болохоор нь гал тавьсан чинь гарч ирэлгүй ууландаа үхчихсэн. тэр боолд зориулж тахил өргөдөг ёстой болоод яваандаа өөрсдийн нас барагсдын булшийг эргэдэг өдөр болж солигдсон. энэ бол 1 хужаа боолын үхсэн өдөр шүү монголд огт падгүй. амьтад өөр өөр өдөр гарч ирдэг 1 өдөр бүгд гарч ирдэггүй шүү тэнэг малууд аа
keyboard_arrow_up