ThunderZ: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй“ аянд нэгдэхийг УРИАЛЛАА ThunderZ: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй“ аянд нэгдэхийг УРИАЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ThunderZ: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй“ аянд нэгдэхийг УРИАЛЛАА

2024 оны 4 сарын 09

Arslan.mn
Үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэх нь насан туршдаа хэн нэгнийг шархлуулах, өөрөө сэтгэлийн шарх тээж хэн нэгнийг үзэн ядах бүр цаашилбал, нэгнийгээ гэмтээж, амь насанд нь аюул учруулахуйцаар нөлөөлөх асар сөрөг нөлөөтэй зүйл юм. 

Үе тэнгийнхний дунд байх энэхүү сөрөг үйлдлийн эсрэг өрнөсөн аянаас эргэн санавал, өнгөрсөн жил үе тэнгийн дээрэлхлийн эсрэг "Найз байя" аян зарлагдаж байсан. Олны танил хийгээд өсвөр насныханд нөлөөлөгч хүмүүс энэ тал дээр нэг л чимээгүй байгаад байх шиг анзаарагддаг. Тэгвэл Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аяныг эхлүүлээд байна. 

Тэрээр өөрийн цахим хуудастаа "За нэлээн дээрээс бодож явсан аян маань одоо эхэлж байна. Урьд нь бид бас "Зөв тусгал" болон "Яараад яахав дээ" аян дээр хамтран ажиллаж байсан бол энэ удаад “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэсэн нэртэй аян эхлүүлж байна. Энэ аян нь өсвөр насныхан болоод тэдний эцэг эх рүү чиглэж байгаа юм. Мэдээж аян хийгээд бүх юм өөрчлөгдөхгүй ч 1 ч болов хүүхэд, 1 ч болов анги өөрчлөгдөж байвал зорилго нь тэр билээ. Эцэг эх багш гээд бүгд энэ аяыг дэмжээсэй гэж хүсэж байна. Хүүхэд бүр тайван сургуульдаа явах ёстой. Хэн ч хүүхдээ дээрэлхүүлээсэй гадуурхалтад ороосой гэж хүсэхгүй. Тиймээс хамтдаа түгээцгээе" хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
21
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
656035
65 эможи

зочин
2024-04-10 20:38
яг юу нь дээрэлхэл, юу нь орохгүй вэ гэдгийг сайн ялгаж тайлбарлахгүй бол учраа олохгүй туйлширч зүгээр яваа хүн рүү дайрч дээрэлхэл үзүүлж байна гэж гэмгүй хүүхдийг гүтгэх тохиолдол их гарч байна. хүүхэд нь утсаа хаячихаад ангийхаа том биетэй хүүхэд рүү чихсэн. Яагаад гэж асуухад ээж нь маш их шахаж асуусан учраас ангийхаа хүүхдийн нэрийг хэлчихсэн байсан. гэтэл тэр гэмгүй хүүхэд дээрэлхэл хийсэн хэргээр нөгөө хүүхдийн ээж аав, багшдаа загинуулж сэтгэлийн траума-тай болсон. одоо нөгөө гүтгэсэн хүүхэдтэйгээ ярихаасаа ч айдаг
irgen
2024-04-10 06:47
Chinbat.Sarnai 2 Misheeld zeelsen mungiig n butsaaj avch egeh hudelgeen ernuulie.Bayn humuus baij.yasan ichdeggui uom.Ene muu ohiniig buh talaar n daramtlaj baijee.
Temvvjin
2024-04-10 00:24
Bi baing deerhlvvldeg tiim uchraas Ene deerhleltiig boiluulaad ogooch guijiin
Өлзий-учрал
Thunder
үе тэнгийн дээрэлхэлт
дээрэлхэл
аян

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up