О.Оюунчимэг: Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно О.Оюунчимэг: Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.Оюунчимэг: Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг өнөөдөр танилцууллаа.

УЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг " Дөрөвдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

  • Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр
  • Дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • Дөрөвдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Завхан, Архангай, Булган, гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурганы аюултай үзэгдэл болох төлөв гарлаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656120
0 эможи

keyboard_arrow_up