1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй ИРГЭДИЙН АНХААРАЛД 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй ИРГЭДИЙН АНХААРАЛД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй ИРГЭДИЙН АНХААРАЛД

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

“Эрдэнэс тавантолгой”  компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэд хүсэлт гаргах боломжтойг мэдээллээ.

Тухайлбал, хувьцаатай ч ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах аж.  

Учир нь, төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэв.

Ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, хүүхдийн мөнгөний данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийж байгаа учраас иргэдийг нэн түрүүнд өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөсөн байна. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаар мэдээллийг авах юм.

Тиймээс иргэд ногдол ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараагаар лавлах нь зүйтэй. Гэхдээ ногдол ашгийг арилжааны банкууд олгож дуусаагүй гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656191
0 эможи

Anar
2024-04-12 12:31
Haanaas yaj lawlaj away we
Anar
2024-04-12 12:31
Huwtsaagaa awaagui bgaa
Anar
2024-04-12 12:30
Huwtsaagaa awaagui
keyboard_arrow_up