Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан

2024 оны 4 сарын 16

Arslan.mn
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +18...+23 градус, бусад нутгаар 14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656285
0 эможи

keyboard_arrow_up