БНСУ-д БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: Хяналт шалгалтын ажил 2 сар гаран үргэлжилнэ БНСУ-д БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: Хяналт шалгалтын ажил 2 сар гаран үргэлжилнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: Хяналт шалгалтын ажил 2 сар гаран үргэлжилнэ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

БНСУ-ын Хууль зүйн яам энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 6-р сарын 30-ныг дуустал хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдэнтэй холбоотой үүсэж буй аливаа гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжилт хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Өнөөдрийн байдлаар БНСУ-д манай улсын 54 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байна.

Энэхүү хяналт шалгалтын ажлын зохион байгуулж байх үед шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзвал албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээг авах аж. Хэрвээ хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчийн биед халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа. Мөн энэхүү ажиллагааг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа БНСУ-ын Хууль зүйн яам мэдэгдээд байна. 

Хууль зүйн сайд Паг Сон Жэ “Шилжих хөдөлгөөний салбар дахь гадаад иргэдийн ажиллах хүчний асуудлыг зохистой шийдэхийн зэрэгцээ хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоог бууруулах бодлогыг цаашид ч идэвхтэй авч хэрэгжүүлнэ” гэсэн байна.

Тус аянд Хууль Зүйн Яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Хөдөлмөр Эрхлэлт, Хөдөлмөрийн Яам, Газар, Зам Тээврийн Яам, Далайн Эргийн Цагдаагийн Газар зэрэг таван байгууллага хамтран оролцох бөгөөд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656287
0 эможи

БНСУ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up