ОБГ: Сүүлийн өдрүүдэд галын дуудлага мэдээлэл ихсэж байна ОБГ: Сүүлийн өдрүүдэд галын дуудлага мэдээлэл ихсэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ОБГ: Сүүлийн өдрүүдэд галын дуудлага мэдээлэл ихсэж байна

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Хуурайшилтын үе эхэлсэн энэ хугацаанд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага, мэлээлэл нэмэгдэж байна. Жишээлбэл, өчигдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хар чулуутын ам гэдэг газарт шар өвс шатаж байна гэх дуудлага 15:25 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3 га газар шар өвс шатаж байсныг бүрэн унтраажээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт улам нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл дагуулж байна.

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажилласан байна. 

Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж,

  • Үнс нурмыг битүү тагтай саванд хийх
  • Ой, хээрт явахдаа тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх
  • Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
  • Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх
  • Асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656306
0 эможи

DR. ADITY
2024-04-16 12:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ОБГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up