Төрийн өмчийг 30 жил түрээсгүй ашиглаж байгаа Ж.Хатанбаатар гэж ХЭН БЭ? Төрийн өмчийг 30 жил түрээсгүй ашиглаж байгаа Ж.Хатанбаатар гэж ХЭН БЭ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн өмчийг 30 жил түрээсгүй ашиглаж байгаа Ж.Хатанбаатар гэж ХЭН БЭ?

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар "Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна" гэдгээ мэдэгдээд байсан билээ. 

Тэрээр өнөөдөр буюу 4 сарын 23-ны өдөр Нийслэлийн СХД-д ажиллах үеэрээ,

"Энэ эмнэлэг Элэг судлалын төв гэсэн нэртэй болов ч дотор нь Нийслэлийн өмчийг шилжүүлж аваагүй байгаа хэрнээ ТҮРЭЭС ТӨЛӨХГҮЙ, тэгээд хэдэн арван АНН-үүдэд түрээсэлчихсэн байгаа юм. Ж.Хатанбаатарын эмнэлэгтэй холбоотой энэ асуудал дээр нэг шийдэлд хүрье. Төрийн өмчийг яаж үнэгүйдүүлж байгаагийн сонгодог жишээ Ж.Хатанбаатарын эмнэлэг. Яасан ханаж цаддаггүй юм бэ" хэмээгээд шийдвэрлэхээр боллоо. 

НЗДТГ-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник" төв гэдэг нэртэй ч өөрсдөө 30-аад жил түрээсгүй суугаа хэрнээ өөр газруудад түрээсэлж ашиг олдог Хатанбаатарын эмнэлэг нэрээр олноо алдаршсан газрын эзэн Ж.Хатанбаатар гэгч хэн бэ? 

Ж.Хатанбаатар бол АТГ-аас  “сэргээшийн наймаа”-ны хэргээр саатуулагдаж байсан өнөөх Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар юм. Түүний оффис болон орон гэрээс нь сэргээшийн төрлийн эм бэлдмэл, бодис илрүүлж, нотлох баримтаар хурааж аваад байсан. 

Тэрээр хамгийн анх ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан хүн юм. Үүнийхээ дараагаар Элэг судлалын клиник төвийг 1990-ээд оны үед хувьчлалаар авсан байдаг.

Үүнээс гадна, Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед Зөвлөхөөр нь, У.Барсболд агсныг БОАЖ-ын сайд байх үед Зөвлөхөөр нь, Н.Удвалыг Эрүүл мэндийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж уул түүхтэй хүн. 

Ж.Хатанбаатарын зээ хүү, бэр хоёр нь “ГОВЬ РЕСОРТ” цогцолборыг удирддаг гэдэг. Харин охин Х.Мандахцэцэг нь ГХЯ-нд Элчин зөвлөхөөр ажилладаг нэгэн. Харин Х.Мандахцэцэгийн хүү буюу Ж.Хүрэлбаатарын зээ хүү М.Дэнзэнтавхай нь 2016 онд БНСУ-ын Handong их сургуулийг төгсөөд ирсэн. Улмаар ирмэгцээ “Төв хүрээ” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. Харин М.Дэнзэнтавхай өнгөрөгч 2022 оны тавдугаар сард “УБТЗ” ХНН-т Хэлтсийн даргаар томилогдсон гэх мэтээр түүний гэр бүлийн талаарх мэдээлэл ч арвин их түүхтэй байдаг. 

Энгийн иргэний дунд Хатанбаатарын эмнэлэгийн Ж.Хатанбаатараараа л сайн танигдсан. Гэтэл тэр эмнэлэг нь нийслэлийн өмчөөс шилжээгүй байдаг. Түрээсгүй суугаад зогсохгүй, бусдад түрээсэлчихдэг нь ч бас юу вэ дээ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656534
1 эможи

Зочин
2024-04-23 20:02
Хувьчлалаар авсан бол газраа нэр дээрээ шилжуулээгуй байждээ, эмч хун болохоор мэдээгуй байх. Хотын дарга суржигнээд , иргэний баатар болох гээд хун хэлмэгдуулэх бий!
Ж.Хатанбаатар
Хатанбаатарын эмнэлэг
элэг судлалын төв

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up