Аймгийн арслан Б.ГАНБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ Аймгийн арслан Б.ГАНБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Аймгийн арслан Б.ГАНБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

2024 оны 4 сарын 27

Arslan.mn
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Алдар” спорт хороо, ОСНААГ, “Буга-Өндөр” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх аймгийн арслан Баттөрийн Ганбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Дөрөвт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Баатар Дулаан Хан ХХК, "Таван-Хан" давжээний бөх, аймгийн хурц арслан Д.Төрболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хос шаргатан" групп,  “Кэй эйч Фүрничур” ХХК, "Таван-Хан" давжээний бөх, цэргийн заан Х.Наранбаяр нар шалгарлаа. 

Наймд улсын харцага Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Төрбат, аймгийн заан О.Баяржаргал нар үлдэв. 

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Н.Саранцогтод МҮБХ болон нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, “Хангарьд” спорт хорооны төлөөлөл, Сэлэнгэ аймгийн бөхчүүд нарын олон байгууллага, хүмүүс хүндэтгэл үзүүллээ. 

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656655
0 эможи

keyboard_arrow_up