COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэниел Рэдклифф: Би найз бүсүйгээсээ намхан

2015 оны 8 сарын 28

“Харри Потер” цувралын од, жүжигчин Дэниел Рэдклифф “People”сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Кино урлагтаа эрдэмтэн Виктор Франкенштейны туслах, хамтрагч Робины дүрээр эргэн ирж байна. Аймшиг, адал явдалт “Victor Frankenstein” киноны эхний трейлер аль хэдийнэ цацагдсан?

 

-Өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сараас “Victor Frankenstein” киноны зураг авалтад оролцсон. Виктор Франкенштейны туслах Робины дүрд тоглох амаргүй байлаа.Үнэхээр хэцүү байсан. Олон ч сайхан дүрийг бүтээсэн. Гэхдээ энэ шиг амаргүй дүртэй учирч явсангүй.

 

-Виктор Франкенштейн гэх эрхмийн талаар өгүүлсэн олон ч уран бүтээл бий. Өөрийнхөө гараар бүтээсэн зүрхгүй хүмүүстэйгээ тулалдаж, эх дэлхийг харанхуй сүйдрээс чөлөөлж буй олон киног үзсэн. Таны тоглосон кино бусад Франкенштейны тухай өгүүлэх киноноос юугаараа илүү вэ?

 

-Би Виктор Франкенштейны тухай өгүүлэх кинонд тоглохоор болсныхоо дараа эдгээр уран бүтээлийг үзэж, судалгаа явуулсан. Бүгдийг нь их анхааралтай үзсэн. Их сайхан уран бүтээлүүд байсан. Гэхдээ энэ кинонууд Франкенштейны ямар учраас хүн араатан зохион бүтээсэн, яагаад тэднийгээ хөнөөх болсон тухай гардаггүй. Харин миний тоглож буй Франкенштейн юуны төлөө хүн араатан бүтээж, юуны төлөө тэднийг устгаж буй нь тодхон гарах болно. Гэхдээ нээлтээ хийгээгүй киноны тухай ярихыг хүсэхгүй байна.

 

-Эхний трейлерийг үзэхэд XVIII зууны үеийн үйл явдал гарч байгаа харагдсан?

 

-Тиймээ. Үнэн. Франкенштейн хамгийн анхны туршилтаа хулгана дээр явуулж буйгаар кино эхлэх болно.

 

-“Victor Frankenstein” кино аймшгийн кино биз дээ?

 

-Аймшиг, адал явдалт кино. Анх удаагаа аймшгийн жанрын кинонд тоглож байна.

 

-Энэхүү кинонд тоглох хамгийн сайхан, хамгийн муухай зүйл юу байв?

 

-Зохиол агуу, жүжигчид гайхалтай ур чадвартай. Хамгийн сайхан нь бүгд нэг нэгэндээ саад болохгүйгээр өөрийнхөө хэсэгт тоглож, хэн нэгний өчүүхэн алдаанаас болж зураг авалт огтхон ч саад учраагүй. Найруулагчаа магтахад их сайн баг бүрдүүлж чадсан. Харин хамгийн хэцүү нь үс. Би дүрдээ орохын тулд үсээ ургуулсан. Одоо мөр давсан. Гүйх, харайх, ер нь хөдөлгөөн хийхэд үс минь саад  учруулж байсан. Урт үстэй төрхөө хараагүй удаж байна.

 

-Гол дүр Франкенштейны дүрд “Экс хүмүүс” киноны од Жеймс МакЭвой тоглосон. Хамтрагчийнхаа тухайд?

 

-Гайхалтай уран бүтээлч. Үзэгчид энэ залууг хайрладаг. Тэр бол бурхны сод бүтээлүүдийн нэг. Дүрээ амилуулж байгааг нь хараад би өөрийгөө голдог.

 

 

-Жеймс МакЭвойгийн ямар кинонд дуртай вэ?

 

-Би энэ залуугийн “Wanted” кинонд дуртай. Анжелина Жолитой хамтран тоглодог. Би ч гэсэн уран зөгнөлт кинонд тоглохыг хүсч байна. Буу бариад л муу залуусыг сургаад л.

 

-Гэхдээ та бусад уран бүтээлчийг бодвол шүүрэн дээр сууж, луутай тулалдсан азтай нэгэн шүү дээ. Харри Потер киног үзээгүй хүүхдүүд гэж байхгүй. Үнэхээр төгс бүтээл болсон?

 

-Миний амьдралын гэрэлт дурсамжууд энэ кинотой хамт хоцорсон. Би их жоохон байсан. Харин одоо том залуу болчихоод сууж байна. Би 30 нас хүрээгүй мөртлөө Харри Поттерийг дүрийг бүтээх гэж 15 жил хөдөлмөрлөсөн.

 

-Харри Потер дахин үргэлжлэхгүй. Харамсахгүй байна уу?

 

-Бага зэрэг. Уран бүтээлч хүн нэг дүртэйгээ удаан зууралдах хэрэггүй. Миний хүүхэд нас үндсэндээ Харри Поттерийн нэрээр өнгөрсөн. Иргэний үнэмлэх, гадаад паспорт дээр л Дэниел Рэдклифф гэх нэр бий. Ямар утга учиртай дүр, уран бүтээл байсныг энэ хариултаас сонсож болно. Дахин Эмма Уатсон, Руперт Гринтэй дахин кинонд тоглохгүй.  Тэдэнтэй байхад яг л шинэ ном уншиж, шинэ кино үзэж байгаа мэт байдаг.

 

-Та гурвыг тийм ч сайхан харилцаатай байдаггүй гэж сонсож байсан.

 

-Бид гурвын тухай сонссоноо надад ярилаа. Харин би тэр хоёртой 10 гаруй жил нөхөрлөж байна. Бид дотно байдаг. Одоо ч гэсэн. Би худлаа яриагүй бол тэр хүмүүс л худлаа ярьж байгаа хэрэг.

 

 

-Өөрийгөө дэлгэцнээс харах дуртай юу?

 

-Сонгодог асуулт байна. Харамсалтай нь үгүй, дэлгэцнээс өөрийгөө харах их эвгүй байдаг.

 

-Үнэнээ хэлээч попкорн идээд л тоглосон киногоо үздэггүй гэж үү?

 

-Үзсэн. Анзаардаг бол ихэнх жүжигчид л тоглосон киногоо үздэггүй гэдэг. Гэтэл үнэн хэрэгтэй үздэг байхгүй юу.  Хийсэн ажлаа шалгадаггүй хүн байдаг гэж үү.

 

-Өндөр болохыг хүссээр л байна уу?

 

-Тиймээ. Би найз бүсүйгээсээ намхан. Кинонд тоглосон бүх жүжигчдээс намхан. Өндөр болохыг их хүсдэг байсан. Одоо ч энэ тухайгаа бодохоо больсон. Нэгэнт өндөр болохгүйгээс хойш. Сэтгэлээр унаад яахав.

 

-Мөнгө ихтэй ч авч болдоггүй зүйл гэж бий?

 

-Тиймээ. Жишээ нь би их мөнгөтэй мөртлөө намхан нуруутай. Хэрвээ өндөр байсан бол загвар өмсөх байсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24711
0 эможи
keyboard_arrow_up