COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ноход зөөгчөөр ажиллана (видео)

2016 оны 5 сарын 07

Францын нэгэн шар айрагны компани дэлхийд анх удаа үйлчлүүлэгчдэд нь зөвхөн ноход үйлчилдэг өвөрмөц үйлчилгээтэй газрыг нээжээ. Кронинбург /Kronenbourg/ компани 1664 он D’Alsace-tian нэртэй уушийн газрыг өчигдөр Лондон хотод нээжээ.

Энэхүү уушийн газрын нэр нь герман овчарк нохойг францууд D’Alsace гэж нэршдэгээс үүдэлтэй аж. Яг тийм ноход жирийн зөөгч нарын оронд хүмүүст үйлчлэх аж. “Бид дэлхийд анх удаа ийм өвөрмөц үйлчилгээтэй уушийн газрыг нээж байгаадаа баяртай байна” хэмээн тус компанийн брэнд захирал хэвлэлийнхэнд мэдэгджээ. 

Тухайн уушийн газарт орохыг хүссэн үйлчлүүлэгчид хоёр цагийн өмнө захиалгаа өгөх ёстой аж. Дараа нь ноход хүзүүндээ зүүсэн торхтой шар айргийг тэдэнд хүргэж үйлчлэх гэнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32843
0 эможи
keyboard_arrow_up