COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

К.Роналду ихэр хөвгүүдтэй болсноо албан ёсоор зарлав

2017 оны 6 сарын 30

Португалын шигшээ багийнхаа хамтаар Тив хоорондын цомд оролцож байсан нэрт довтлогч Криштиану Роналду Чилийн шигшээ багт баг нь хожигдсоноос хойш хэдхэн цагийн дараа мэдэгдэл хийж, тээгч эхийн тусламжтайгаар ихэр хөвгүүдтэй болсноо өөрийн цахим хуудсаар албан ёсоор зарлажээ. Энэ жил 32 настай К.Роналду анхны хүүхдээ ч мөн тээгч эхээр төрүүлж байв. Түүний том хүүг бага Криштиану Роналду гэдэг. Өдгөө 7 настай бага Роналду мөн хөлбөмбөгийн авьяастай нэгэн.

Тив хоорондын цомын тэмцээн дуусах болоогүй байгаа ч нэгэнт түрүүлэхгүй нь тодорхой болсон тул К.Роналду нутаг буцаж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхээр шийджээ. Португалын хөлбөмбөгийн холбоо ч лидер тоглогчдоо амралт өгөхийг илүүд үзсэн байна.

Түүнийг ихэр хүүхэдтэй болсон гэх мэдээллийг Португалын нэгэн телевиз анх олон нийтэд дэлгэж байв. Нэрт хөлбөмбөгчинг Ева, Матео хэмээх охин, хүүтэй болсон гэж таамаглаж байсан ч хоёул хөвгүүд болохыг К.Роналду мэдэгдсэн юм.

К.Роналдугийн найз бүсгүй 22 настай Жеоржина Родригесийг мөн таван сартай бие давхар гэж таамаглаж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44676
0 эможи
keyboard_arrow_up