Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хонг Конгийн цагдаа анх удаа тэмцэгчдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ

2019 оны 8 сарын 26

Өчигдөр буюу Ням гарагт Хонг Конгийн тэмцэгчид, цагдаа нарын хоорондын мөргөлдөөн гүнзгийрсэн байна.

Arslan.mn

Сүүлийн бараг гурван сар үргэлжилж байгаа жагсаал тэмцлийн түүхэнд анх удаа цагдаа нар галт зэвсэг хэрэглэжээ. Саваа, цохиураар зэвсэглэсэн тэмцэгчдэд хөөгдөж ухарсан цагдаа нар аргагүйн эрхэнд хий буудаж, анхааруулга өгсөн байна.

Өчигдөр өдөр мөн Хонг Конгийн цагдаа нар анх удаа тэмцэгчдийн эсрэг усан буу ашигласан юм.

Ням гарагийн тэмцэл тус хотын Цуен Ван дүүрэгт эхэлж, Цим Ша Цуй дүүрэгт тэлжээ. Хэд хэдэн цагдаа бэртэн эмнэлэгт хүргэгдэж, хүч мөхөсдөж эхэлсэн тул анхааруулга өгөх зорилгоор хий буудсан болохыг цагдаагийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Гэхдээ бууг хаашаа чиглүүлж буудсан тухай тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Тэмцэгчдийн зүгээс цагдаа нар руу тоосго, шатах шингэнтэй бөмбөг шидэж байжээ. Хариуд нь резинэн сум, нулимс асгаруулагч хий, хоёр усан бууг цагдаа нар хэрэглэсэн байна.

Хонг Конг хотын захиргаа сүүлд болсон иргэдийн тэмцлийн дараа хоёр ширхэг усан бууг гаднаас худалдаж авсан ч өнөөдрийг хүртэл ашиглаагүй байсан юм.

Arslan.mn

Зургаадугаар сарын 9-нд Хонг Конгийн иргэд гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн байна. Сүүлдээ энэ тэмцэл нь Хонг Конгийн ардчилсан засаглалд Бээжингийн нөлөөг хязгаарлахыг шаардсан тэмцэл болж хувирсан юм.

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
607220
8 эможи

zochin
2019-08-26 23:19
mun ch ih tevcheer shuu.manaid zuger l 5 hun buudtsan
Зочин
2019-08-26 12:09
сонирхолтой
keyboard_arrow_up