COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Самсунг өөрийн дотоод бүтцээс даргын албан тушаалыг хасах шийдвэр гаргажээ

2017 оны 2 сарын 10

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани ирэх сараас эхлэн албан тушаалын бүтцээ энгийн болгох шийдвэр гаргаснаа өнөөдөр зарлажээ.

 

 

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн гүйцэтгэх удирдлагын түвшнээс доошх долоон үе шаттай албан тушаалын системийг халж, дөрвөн үе шаттай болгох юм байна.

Одоогийн систем нь 1-3 хүртэл зэрэглэлийн ажилтан, хэлтсийн туслах менежэр, хэлтсийн менежэр, албаны орлогч менежэр, албаны менежэр гэсэн долоон давхаргаас бүтдэг. Тэгвэл одоо үйл ажиллагааг энгийн, шуурхай болгох үүднээс дөрвөн ангиллын албан тушаал л үлдэж байна. Нэг үгээр хэлбэл бүх шатны менежэрүүдийг ганцхан багийн ахлагч (team leader, group leader) гэх хүн орлох юм.

“Шинэ албан тушаалын систем нь байгууллагын соёлыг одоогийн хүнд сурталтай, дээрээс доош чиглэлтэй зэрэг зиндааг үнэлдэг бүтцээс үр дүнд төвлөрсөн бүтцэд шилжүүлж байгаа” хэмээн Самсунг Электрониксийн төлөөлөгч тайлбарлажээ.

Мөн Самсунгийн охин компаниуд цаашдаа ийм өөрчлөлтийг хэрэгжүүлэх гэнэ. Уг нь тус компани шинэ бүтцийг өнгөрсөн оны эхний хагаст төлөвлөөд байсан ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй холбоотой дуулианд хутгалдсан зэрэг үйл явдлаас шалтгаалан хойшлуулаад байжээ.

Самсунгийн удирдлагыг ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сүүн Силийн хувийн санд хөрөнгө оруулж, хариуд нь ерөнхийлөгчөөс зарим бизнесийн асуудалдаа дэмжлэг авсан гэж буруутгаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40818
0 эможи
keyboard_arrow_up