COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-д бүх төрлийн тэтгэвэр,тэтгэмж 1,5 хувиар нэмэгдлээ

2017 оны 4 сарын 04

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн захирамжаар 4 дүгээр сарын 1-ээс бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж 1.5 хувиар нэмэгдлээ.

Тодруулбал тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад дайчид, эцэг эхгүй өнчин хүүхдүүд гээд нийгмийн халамжинд байдаг оросын 34 сая иргэний сарын тэтгэмж 129-8774 рублийн хооронд нэмэгдэх юм.

Ийнхүү тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдснээр ОХУ-ын дундаж тэтгэвэр 13,7 мянган рубль болох бол ОХУ-ын тэтгэврийн сангийн жилийн төсөв 14 тэрбум рублиэр нэмэгдэж байгаа аж.   

Дашрамд дурдахад, хоёрдугаар сард ОХУ-д тэтгэвэр 5,4 хувиар нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн юм. Тиймээс энэ удаад бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх тал дээр ОХУ-ын Засгийн Газар онцгойлон анхаарч байна.               

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42199
0 эможи
keyboard_arrow_up