COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Украины парламент дахь тэмцэл

2015 оны 12 сарын 12

Украины парламентыг дэлхийн хамгийн догшин ширүүн хууль тогтоох байгууллага гэж үздэг. Тэгвэл өчигдөр Украинчууд илүү боловсон тэмцлийн хэлбэрийг чуулганы танхимдаа үзүүллээ.

Украины ерөнхийлөгчийн тэргүүлдэг нам болох Петро Порошенкогийн Блок болон ерөнхий сайд Арсений Яценюкийн тэргүүлдэг Ард түмний фронт намуудын хооронд ширүүн тэмцэл өрнөсөөр удаж байгаа. Тэд төсвийн олон сая долларыг шамшигдуулсан хэмээн бие биенээ буруутгадаг юм.

Өчигдөр Яценюкийг үг хэлэхээр индэр дээр гарах үед парламентын гишүүн Олег Барна улаан сарнай цэцгийн баглаа барьж гарч ирээд ерөнхий сайдад гардуулсны дараа түүнийг өргөж буулгахыг оролджээ.

 
 

Үүний дараа хоёр намын гишүүд оролцсон хэсэг хугацааны тэмцэл болж ерөнхий сайдын үг хэлэх ажиллагааг тасалдуулсан байна.

Олег Барнаг парламентын танхимаас хөөж, Яценюк парламентын танхимд олон тооны “солиотой” хүмүүс байгааг хэлснээр хурал үргэлжилжээ.

Үүний дараа интернэт хэрэглэгчид тэдний зургийг ашиглан сонирхолтой, хөгжилтэй эвлүүлгүүд хийн тарааж эхэлсэн байна.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26930
0 эможи
keyboard_arrow_up